Цэргийн дээд цол олгох ёслолын журам

2014 оны 06 сарын 04

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Цэргийн дээд цол олгох ёслолын журам/

2004-03-15                                                                                                       Улаанбаатар хот

Дугаар 37

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

 

Цэргийн дээд цол олгох ёслолын журмыг хавсралтын ёсоор баталсугай.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н. БАГАБАНДИ

 

ЦЭРГИЙН ДЭЭД ЦОЛ ОЛГОХ ЁСЛОЛЫН ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий заалт

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүртээсэн цэргийн дээд цолыг олгохдоо энэ журмыг баримтална.

2. Цэргийн дээд цол олгох ёслолыг Төрийн ордны “Соёмбо” танхимд гүйцэтгэнэ.

3. Цэргийн дээд цолны батламж бичиг, мөрдэсийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч гардуулна.

4. Цэргийн дээд цол олгох ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Ерөнхийлөгчийн цэргийн бодлогын зөвлөх, цэргийн дээд цол хүртэгчийн шадар захирагч /дарга/ байлцана.

 

Хоёр. Ёслол үйлдэх журам

5. Цэргийн дээд цол хүртэж буй офицер цэргийн ёслолын дүрэмт хувцастай цол олгох ёслол үйлдэх танхимд хүрэлцэн ирнэ.

6. Цэргийн дээд цол хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын эрх бүхий албан тушаалтан уншина.

7. Зарлиг уншсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч генерал цол хүртээсэн батламж бичгийг, генерал цолны мөрдэсийн хамт цэргийн дээд цол хүртэгчид гардуулж, баяр хүргэнэ.

8. Цэргийн дээд цол хүртэгч Монгол Улсын Ерөнхийлөгчид цэргийн дүрэмд заасны дагуу талархал илэрхийлнэ.

9. Цэргийн дэд цол хүртэгч генералын ёслолын дүрэмт хувцсаа өмсч, цэргийн дээд цол хүртсэн тухайгаа Ерөнхийлөгчид илтгэнэ.

 
 

 

 


Сүүлд нэмэгдсэн
У.ХҮРЭЛСҮХ:МӨРДЭСТЭЙ ЭМЭГТЭЙ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН УУЛЗАЛТ ДЭЭР ИЖИЙТЭЙГЭЭ УУЛЗСАН ЮМ ШИГ БОЛЛОО

2019 оны 09 сарын 21

ТАНКИЙН БИАТЛОН МОНГОЛД...

2019 оны 09 сарын 19

1000 МӨРДЭСТӨН БҮСГҮЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ МАРГААШ БОЛНО

2019 оны 09 сарын 19

БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЖОЗЕФ Ж.СТРЕФИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019 оны 09 сарын 19

ЭХ ОРНЫХОО ЗАХИАС ДААЛГАВРААР ХӨЛГИЙН ЖОЛОО ЗАЛАХ ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД ЖАНЖИН ТУГАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 09 сарын 18

МӨРДЭСТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

2019 оны 09 сарын 16

ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЦЭНХЭР ДУУЛГАТНУУДАА ТОДРУУЛЛАА

2019 оны 09 сарын 16

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ УЛИРАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮРГЭЛЖИЛНЭ

2019 оны 09 сарын 16

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ ЗУУНМОД ХОТОД БОЛЛОО

2019 оны 09 сарын 16

П.ДОРЖСҮРЭН:ЭНЭ БОЛ СЭТГЭЛИЙН БЭЛЭГ

2019 оны 09 сарын 09

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019