ГЭРЭЭТ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧААР ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

2014 оны 06 сарын 04

Журам батлах тухай

1998 оны 3 дугаар сарын 23-ны өдөр                                     Улаанбаатар хот

Дугаар 95

 

Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан "Иргэн цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах журам"-ын 7 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

  1. "Гэрээт цэргийн албанд иргэнийг сонгон шалгаруулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

                                    САЙД                                                 Д. ДОРЛИГЖАВ

                                    ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

                                     ХОШУУЧ ГЕНЕРАЛ                       Ц. ДАШЗЭВЭГ

 

1998 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр улсын бүртгэлийн 1171 дугаарт бүртгэсэн.

    Батлан хамгаалахын сайдын 1998 оны 95 тоот тушаалын хавсралт

 

ГЭРЭЭТ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧААР ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Монгол Улсын Засгийн газрын  1998 оны  15 дугаар тогтоолоор батлагдсан "Цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах журам"-ын 7 дугаарт заасны дагуу гэрээт цэргийн албан хаагчаар иргэнийг сонгон шалгаруулж авахад энэ журмыг дагаж мөрдөнө.
  2. Гэрээт цэргийн алба хаалгах албан тушаал, мэргэжил, тооны дээд хязгаарыг тогтоолгох саналыг ЗХЕШ, Хилийн цэргийг удирдах газар боловсруулж батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өргөн мэдүүлж батлуулна.
  3. ЗХЕШ, ХЦУГ батлагдсан тооны дээд хязгаарт багтаан гэрээт цэргийн алба хаалгах хуваарь, мэргэжил, элсэгчдийн тооны хязгаарыг нийслэл, аймгаар нь гарган нийслэл, аймгийн засаг даргад хүргүүлнэ.
  4. Нийслэл, аймгийн Засаг дарга нь гэрээт цэргийн албанд иргэнийг сайн дураар нь сонгон шалгаруулах товчоог Цэрэг иргэний хамгаалалтын штабын даргаар ахлуулан өөрийн захирамжаар байгуулна.
  5. Товчоо нь харьяа нутаг дэвсгэрийн нэгжид гэрээт цэргийн албыг сурталчлах, түүнд иргэнийг сайн дурын үндсэн дээр элсэхэд мэргэжлийн зөвлөлгөө, туслалцаа үзүүлэх, сонгон шалгаруулах, энэхүү сонголтын хариуцлагыг хүлээнэ.
  6. Гэрээт цэргийн албаны сонгон шалгаруулалтад орохыг хүссэн "Цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах журам"-аар тогтоосон болзлыг хангасан иргэн нь харьяа нийслэл, аймгийн Цэрэг иргэний хамгаалалтын хэлтэс штабт өргөдөл гаргана.
  7. Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги, байгууллагад байлдагч, түрүүчийн албан хааж буй иргэн нь өргөдлөө цэргийн ангийн захирагчид гаргана.

Цэргийн ангийн захирагч нь ийнхүү өргөдөл гаргасан тухай харьяалах нийслэл, аймгийн Цэрэг иргэний хамгаалалтын хэлтсийн даргад мэдэгдэж, сонгон шалгаруулалтад оруулах зөвшөөрөл авна.

  1. Хэрвээ сонгон шалгаруулалтад орохыг хүсэгч нь албан хааж буй анги, байгууллагаасаа өөр цэргийн анги, байгууллагад гэрээгээр алба хаах хүсэлт гаргавал энэ тухай ЗХЕШ, ХЦУГ-ын боловсон хүчин, хүний нөөцийн асуудал эрхэлсэн байгууллагад танилцуулан шийдвэрлэнэ.
  2. Гэрээт цэргийн албан хаагчаар иргэнийг дараах үндсэн үзүүлэлтээр сонгон шалгаруулна.
  • Бие бялдрын хөгжилт, эрүүл мэнд
  • Боловсролын түвшин
  • Мэргэжлийн байдал
  • Ёс зүй, сахилга хариуцлагын байдал

 

Хоёр. Бие бялдрын хөгжил, эрүүл мэндээр сонгон шалгаруулах

  1. Гэрээт цэргийн албаны сонгон шалгаруулалтад орохыг хүсэж өргөдөл гаргагчийг нийслэл, аймаг (дүүрэг)-ийн Засаг даргын захирамжаар томилогдсон нарийн мэргэжлийн эмч нарын комиссын үзлэгт оруулна.
  2. Нарийн мэргэжлийн эмч нарын комиссын үзлэг явуулах байр, хугацааг сонгон шалгаруулах товчоо тогтоож нийтэд зарлана.
  3. Нийслэл болон нутаг дэвсгэрт нь цэргийн анги,  байгууллага байрладаг аймгуудын эмч нарын комиссын бүрэлдэхүүнд цэргийн ангийн эмч нараас оруулж болно.
  4. Эмч нарын комисс дүгнэлт гаргахдаа "Цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр шалгаруулж тэнцүүлэх заавар"-ыг удирдлага болгоно.
  5. Гэрээт албаны сонгон шалгаруулалтад орохыг хүссэн цэргийн жинхэнэ албаны байлдагч, түрүүч нарыг ангийн их эмчийн тодорхойлолтыг үндэслэн нарийн мэргэжлийн эмч нарын комиссын үзлэгээр оруулахгүй байж болно.
  6. Гэрээт цэргийн албанд 160 см-ээс доошгүй биеийн өндөртэй, бие бялдрын зөв хөгжилтэй иргэдийг сонгон шалгаруулна.
  7. Эрүүл мэндээр цэргийн албанд тэнцсэн иргэдээс хурд, хүч авхаалж самбааны түвшин тогтоох шалгалтыг ЗХЕШ, ХЦУГ-ын хамтран гаргасан болзлын дагуу шалгана.

Гурав. Боловсролын түвшинг сонгон шалгаруулах

  1. Бие бялдрын хөгжилт, эрүүл мэндээр сонгон шалгаруулалтад орж тэнцсэн иргэнийг боловсролын түвшингийн сонгон шалгаруулалтад оруулна.
  2. Боловсролын түвшингийн доод хязгаарыг бүрэн бус дунд боловсролын програмаар тогтооно.
  3. Боловсролын түвшинг тодорхойлох суурь шалгалтыг монгол хэлний хичээлээр зохион бичлэг хийх аргаар авна. Зохион бичлэгийн сэдэв, багтаамжийг ЗХЕШ, ХЦУГ-ын боловсон хүчин, хүний нөөцийн асуудал эрхэлсэн байгууллагууд хамтран тогтооно.
  4. Гэрээт цэргийн алба хаах албан тушаал,  мэргэжлийн онцлогоос хамаарч нэмэгдэл шалгалт авч болох бөгөөд нэмэгдэл шалгалтын төрөл, агуулгыг ЗХЕШ, ХЦУГ тогтооно.
  5. Цэргийн жинхэнэ албаны байлдагч, түрүүч нараас боловсролын түвшин тогтоох шалгалтыг ангийн штаб зохион байгуулан авна.
  6. Шалгалтын дүнг сонгон шалгаруулах товчоо (ангийн штаб) гаргаж цуваагаар байр эзлүүлэх журмаар сонголтыг явуулна. Боловсролын түвшингээр тэнцсэн нь сонгон шалгаруулалтын бусад үзүүлэлт (бие бялдрын хэмжээ, эрүүл мэнд, мэргэшил, мэргэжил, ёс зүй, сахилга хариуцлага)-ээс тэргүүн ээлжид авч үзэх үндэслэл болохгүй.

Дөрөв. Мэргэжлийн байдлаар сонгон шалгаруулах

  1. ЗХЕШ, ХЦУГ-аас гаргасан мэргэжлийн шаардлагыг бүрэн хангасан иргэнийг гэрээт цэргийн албанд элсүүлэн авна.
  2. Мэргэжлийн сонгон шалгаруулалтад тэнцүүлэх үндэс нь гэрээт цэргийн алба хаахыг хүсэгчийн мэргэжлийн сургууль, дамжаа төгссөн гэрчилгээ, диплом, үнэмлэх байна.
  3. ЗХЕШ, ХЦУГ-аас мэргэжлийн шаардлагыг тусгайлан тавиагүй тохиолдолд мэргэжлийн сонгон шалгаруулалт хийхгүй байж болно.

Тав. Ёс зүй, сахилга хариуцлагаар сонгон шалгаруулах

  1. Ёс зүй, сахилга хариуцлагаар сонгон шалгаруулах нь зэвсэгт хүчин, хилийн цэргийг бэхжүүлэх, нэр хүндийг нь дээшлүүлэх зорилготой байна.
  2. Гэрээт цэргийн албаны сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн нь ажлын газар, эсвэл оршин суугаа сум, хорооны засаг даргын гэрээт цэргийн албанд тэнцэхийг баталсан тодорхойлолттой байна.
  3. Цэргийн жинхэнэ албаны байлдагч, түрүүч нар нь алба хааж буй ангийн штабаас гаргасан тодорхойлолттой байна.
  4. Гэрээт цэргийн албанд зан чанарын хувьд төлөвшсөн, ямар нэгэн гаж буруу зуршилгүй иргэнийг сонгон шалгаруулж элсүүлнэ.
  5. Эрүүгийн хэргийн улмаас шүүхээр шийтгэгдэж байсан болон захиргааны хариуцлагын хуулийн дагуу арга хэмжээ авагдаж байсан иргэнийг гэрээт цэргийн албанд элсүүлэн авахгүй.

Зургаа. Гэрээт цэргийн албанд сонгон авах шийдвэр гаргах

  1. Нийслэл, аймгийн гэрээт цэргийн албанд сонгон шалгаруулах товчоо (цэргийн ангийн штаб) нь сонгон шалгаруулалтад орсон хүмүүсийн материал шалгалтын дүнг анхааралтай судалж гэрээт цэргийн албанд сонгон авах шийдвэр гаргана.
  2. Сонгон шалгаруулалтын дүнг гаргахдаа нийслэл, аймгийн сонгон шалгаруулах товчоо нь ЗХЕШ, ХЦУГ-ын мэргэжлийн хүмүүсийг байлцуулж, тэдний санал дүгнэлтийг сонсож болно.
  3. Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн материалыг ЗХЕШ, ХЦУГ-ын боловсон хүчин, хүний нөөцийн байгууллагад 7 хоногийн дотор ирүүлнэ.
  4. ЗХЕШ, ХЦУГ-ын боловсон хүчин, хүний нөөцийн байгууллага нь уг материалыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор багтаан хянан үзэж гэрээ байгуулна. ЗХЕШ, ХЦУГ нь гэрээт цэргийн албаны гэрээ байгуулах эрхийг уг албыг хаах ангийн захирагчид олгож болно.
  5. Уг гэрээг үндэслэн цэргийн ангийн захирагчийн тушаал гарсан өдрөөс гэрээт цэргийн албыг эхлэн тооцно.
  6. Дотоодын цэрэгт гэрээт цэргийн албанд иргэдийг сонгон шалгаруулахад энэ журмыг баримталж ЗХЕШ-ын боловсон хүчний байгууллагатай зөвшилцөн шийдвэрлэнэ.

 


Сүүлд нэмэгдсэн
МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ САХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 10 сарын 11

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА Д.ГАНЗОРИГТ ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЛОО

2019 оны 10 сарын 10

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 124 ДҮГЭЭР АНГИЙГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАВ

2019 оны 10 сарын 09

УУЛЫН ЯВГАН ЦЭРГИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2019 оны 10 сарын 07

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГААР БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ТОМИЛОГДЛОО

2019 оны 10 сарын 04

АФГАНИСТАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЦЭРГИЙН БАГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 10 сарын 02

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДЛАГУУД АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 09 сарын 30

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАРИЛГЫН ЦЭРГИЙН 017 ДУГААР АНГИЙГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД МАНЛАЙЛАН ОРОЛЦОХ АСУУДАЛД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2019 оны 09 сарын 30

Б.БАТ-ЭРДЭНЭ: ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧДАД НҮБ-ААС ЦАЛИН ОЛГОДОГГҮЙ

2019 оны 09 сарын 25

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР ТӨВ ТАЛБАЙД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СУРТАЛЧИЛЛАА

2019 оны 09 сарын 25

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019