ОФИЦЕР, АХЛАГЧ, ГЭРЭЭТ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИД ЦЭРГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ЖУРАМ

2014 оны 06 сарын 04

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

/Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Гадаад харилцаа, мэдээлэл судалгааны тусгай газар, Иргэний хамгаалалтын офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид мэргэжлийн зэрэг олгох журам/

2000 оны 3 дугаар сарын 13-ны өдөр                                           Улаанбаатар хот

    Дугаар 77

 

            Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 213 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн 2000 оны 3 дугаар хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ:

 

  1. Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Гадаад харилцаа, мэдээлэл судалгааны тусгай газар, Иргэний хамгаалалтын офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид мэргэжлийн зэрэг олгох журмыг хавсралт ёсоор баталсугай.
  2. Тус журмын 8 дугаар зүйлд заасан офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид мэргэжлийн зэрэг олгох мэргэжлийн жагсаалтын дагуу мэргэжлийн зэрэгтэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг боловсруулан энэ оны 3 дугаар сарын 25-ны дотор баталж мөрдүүлэхийг Зэвсэгт хүчний Ерөнхий штаб /дэслэгч генерал Ц. Дашзэвэг/, Хилийн цэргийг удирдах газар /хошууч генерал П. Сүндэв/, Гадаад харилцаа, мэдээлэл судалгааны газар /хошууч генерал Б. Эрдэнэбат/, Улсын иргэний хамгаалалтын газар /хурандаа Ё. Цэрэндаваа/-т даалгасугай.
  3. Энэ тушаал гарсантай холбогдуулан БХЯ-ны сайдын 1981 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 179 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
  4. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал С.Баасанхүүд даалгасугай.

 

                                    САЙД                                                             Ш.ТҮВДЭНДОРЖ

                                                                                 ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

                           ХОШУУЧ ГЕНЕРАЛ                                   С. БААСАНХҮҮ

 

Батлан хамгаалахын сайдын 2000 оны 77 дугаар тушаалын хавсралт

 

ОФИЦЕР, АХЛАГЧ, ГЭРЭЭТ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИД ЦЭРГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Зэвсэгт хүчин, Хилийн цэрэгт алба хааж буй офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид цэргийн мэргэжлийн зэрэг олгох, хамгаалах, ахиулах ажиллагаанд энэ журмыг дагаж мөрдөнө.
  2. Цэргийн мэргэжил гэж тодорхой сургалтын үр дүнд эзэмшсэн байлдааны болон томилгоот үүргээ биелүүлэхэд шаардагдах мэдлэг, дадлага, чадварыг хэлнэ.
  3. Офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчдын эзэмшсэн мэдлэг, дадлага, чадварын түвшингээр тэдэнд цэргийн мэргэжлийн III, II, I зэрэг олгоно.
  4. Цэргийн албан хаагчдын мэргэжлийн бэлтгэлийг дээшлүүлэх, нэгтгэл, анги, салбарын байлдааны болон албаны бэлэн байдлыг өндөрт байлгах, цэргийн мэргэжлийн зэрэгтэн бэлтгэх, зэргийг нь ахиулах ажлыг зохион байгуулах нь бүх шатны захирагч /дарга/ нарын үүрэг байна.
  5. Мэргэжлийн зэрэг бүхий цэргийн албан хаагч бүр доор дурдсан хугацаанд мэргэжлийн зэрэг хамгаалах, ахиулах шалгалтад хамрагдсан байх үүрэгтэй. Үүнд:
    1. Цэргийн мэргэжлийн III зэрэгтэн 3 жилд,
    2. Цэргийн мэргэжлийн II зэрэгтэн 4 жилд
    3. Цэргийн мэргэжлийн I зэрэгтэн 5 жилд
  6. Цэргийн мэргэжлийн зэрэг олгох, хамгаалах, ахиулах шалгалтыг цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллага /ЗХЕШ, ХЦУГ, ИХГ/ -аас томилогдсон мэргэжлийн зэргийн шалгалтын комисс явуулна.

Хоёр. Мэргэжлийн зэргийн шалгалтын комиссын чиг үүрэг

  1. Цэргийн мэргэжлийн зэрэг олгох, хамгаалах, ахиулах шалгалтыг цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллагын даргын тушаалаар томилогдсон мэргэжлийн зэргийн комисс явуулна.

            Комиссыг тухайн мэргэжлийн өндөр бэлтгэлтэй, магистраас доошгүй зэрэгтэй 7-9 хүний бүрэлдэхүүнтэйгээр жил 3-аас дээш жилийн хугацаагаар томилно. Комисс нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.

  1. Мэргэжлийн зэргийн шалгалтын комисс нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
    1. Цэргийн албан хаагчийг мэргэжлийн зэргийн шалгалтад хамруулах тухай цэргийн анги /байгууллагын/ -ийн тодорхойлолт, холбогдох баримт бичгүүдийг хянаж, шалгах
    2. Цэргийн мэргэжлийн зэрэгтэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаж  байгаа эсэхийг үнэн зөв шалгах,
    3. Шалгалт явуулсан тухай нотломж үйлдэж, мэргэжлийн зэрэгтэнд тавигдах шаардлага,  шалгуур үзүүлэлтийг хангасан цэргийн албан хаагчийн нэрийг  зохих зэрэг олгуулахаар / хангаагүй тохиолдолд зэргийг бууруулахаар/ эрх бүхий албан тушаалтанд танилцуулах
    4. Цэргийн анги / байгууллага/-д мэргэжлийн зэрэг эзэмших хөдөлгөөн өрнүүлэх, мэргэжлийн зэрэгтэн бэлтгэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх,
    5. Мэргэжлийн зэргийн шалгалтад оруулах тухай тодорхойлолт, бусад баримт бичгээ /урьд олгосон мэргэжлийн зэргийн үнэмлэх, сургууль, курс төгссөн гэрчилгээ, диплом / бүрдүүлээгүй цэргийн албан хаагчийг шалгалтад оруулахгүй байх

Гурав. Цэргийн анги /байгууллага/-ийн захирагч /дарга/- ийн хүлээх үүрэг

  1. Цэргийн мэргэжлийн зэрэгтэн бэлтгэх талаар цэргийн анги / байгууллага/-ийн захирагч /дарга/ дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
    1. Цэргийн албан хаагчдад мэргэжлийн зэрэг эзэмшүүлэх, зэргийг нь ахиулах ажлыг тодорхой систем, дэс дараатай зохион байгуулах
    2. Сургуулийн жилийн сургалт бэлтгэлийн үндсэн арга хэмжээний төлөвлөгөөнд цэргийн албан хаагчдад мэргэжлийн зэрэг эзэмшүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусгах
    3. Цэргийн мэргэжлийн зэргийн шалгалт /зэрэг олгох, хамгаалах, ахиулах/-д шаардагдах байлдааны техник, сум, галт хэрэгсэл, тоног төхөөрөмж, моторесурс, шатахуун, тосолгооны материал зэргийг цэргийн сургалт, бэлтгэлийн лимитэд багтаан урьдчилан төлөвлөх,
    4. Цэргийн албан хаагчид мэргэжлийн зэрэг эзэмших, хамгаалах, ахиулах талаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах
    5. Мэргэжлийн зэргийн шалгалтад орох цэргийн албан хаагчийн тодорхойлолтыг шалгалт эхлэхээс нэг сарын өмнө гаргаж цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллагад хүргүүлэх

Дөрөв. Мэргэжлийн зэргийн шалгалт

  1. Мэргэжлийн зэргийн шалгалтыг цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллагаас тогтоосон өдрүүдэд шалгалтын комисс явуулна. Шалгалтыг сургуулийн жилийн төгсөлтийн болон командлалын шалгалтын үеэр хамтатган явуулж болно.
  2. Мэргэжлийн зэргийн шалгалт нь мэргэжлийн зэрэгтэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг тухайн цэргийн албан хаагч хэрхэн хангаж байгааг тодорхойлох үйл явц мөн. Шалгалт нь зэрэг олгох, хамгаалах, ахиулах чиглэлээр явагдана.
  3. Мэргэжлийн зэрэг олгох шалгалтыг дараах түвшинг үнэлэх замаар явуулна. Үүнд:
    1. Мэргэшил, ур чадварын түвшин
  • мэргэжлийн бэлтгэл
  • цэрэг- техникийн бэлтгэл
    1. Сэтгэл зүй, бие бялдрын түвшин
  • буудлага
  • биеийн тамирын бэлтгэл
  1. Мэргэшил, ур чадварын болон сэтгэл зүй, бие бялдрын түвшинг үнэлэхдээ мэргэжлийн зэрэгтэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг үндэслэн тест, дадлагын ажил, дасгал, норматив гүйцэтгэсэн дүнг баримтална.
  2. Мэргэжлийн зэрэгтэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг цэргийн мэргэжлийн төв байгууллага, офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагч нэг бүрд мэргэжлийн зэргээр нь ялгавартайгаар тогтооно.
  3. Цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллагаас тогтоосон мэргэжлийн зэрэгтэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаж  чадахуйц тест, дадлагын ажил, дасгал, нормативын хувилбарууд, тэдгээрийг гүйцэтгэх болон үнэмлэх журмыг тухайн төрөл, мэргэжлийн газар, хэлтэс, албад боловсруулан цэргийн анги, байгууллагад хүргүүлнэ.
  4. Мэргэжлийн зэрэггүй цэргийн албан хаагч III зэрэг эзэмшихээр, III зэрэгтэн II зэрэг эзэмшихээр, II зэрэгтэн I зэрэг эзэмшихээр тус тус шат дараалан цэргийн мэргэжлийн шалгалтад хамрагдана.
  5. Мэргэжлийн зэрэг эзэмшигч нь өөрийн хүсэлтээр нэгэн зэрэг 2 мэргэжлийн зэрэг эзэмшихээр шалгуулбал үндсэн мэргэжлээр нь  “Мэргэжил, ур чадварын түвшин”, “Сэтгэл зүй, бие бялдрын түвшин ”-гийн шалгалтыг авч давхар эзэмшихийг хүссэн мэргэжлийн зөвхөн “Мэргэжил, ур чадварын түвшин” –гийн шалгалтыг , харин үндсэн мэргэжлээрээ  цэргийн мэргэжлийн зэрэг  эзэмшсэн бөгөөд дараа жилийн шалгалтаар өөр мэргэжлийн зэрэг эзэмшихийг хүсвэл хүссэн мэргэжлийн  “Мэргэжил, ур чадварын түвшин”, “Сэтгэл зүй, бие бялдрын түвшин ”-гийн шалгалтыг тус тус авна.
  6. Мэргэжлийн зэрэгтэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан цэргийн албан хаагч, цэргийн мэргэжлийн зэрэг эзэмшсэнээс хойш 1 жилийн дараа тухайн мэргэжлийн зэргээ ахиулах шалгалтад орж болно.
  7. Мэргэжлийн зэргийн шалгалтын тест, дадлагын ажил, дасгал, нормативуудыг гүйцэтгэсэн үнэлгээг шалгалтын комиссын гишүүд гарын үсэг зурж  баталгаажуулан шалгалтад хамрагдсан цэргийн албан хаагчдад танилцуулна.

Тав. Мэргэжлийн зэрэг олгох

  1. Цэргийн мэргэжлийн шалгалтын комиссын саналыг үндэслэн III, II, I зэргийг цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллагын даргын тушаалаар олгоно.
  2. Мэргэжлийн зэрэг олгох, хамгаалах, ахиулах шалгалтад дараах үнэлэлтийг хангасан офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид цэргийн мэргэжлийн III, II, I зэргийг олгоно. Үүнд: III зэргийг “Мэргэжил, ур чадварын түвшин”-г үнэлэх шалгалтад сайнаас доошгүй, “Сэтгэл зүй, бие бялдрын түвшин”-гийн шалгалтад дундаас дээш үнэтэй шалгагдвал II зэргийг “Мэргэжил, ур чадварын түвшин”-г үнэлэх шалгалтад сайнаас онц, “Сэтгэл зүй, бие бялдрын түвшин ”-гийн шалгалтад сайнаас доошгүй үнэлэлттэй шалгагдсан I зэргийг “Мэргэжил, ур чадварын түвшин”-г үнэлэх шалгалтад онц, “Сэтгэл зүй, бие бялдрын түвшин”-гийн шалгалтад сайнаас онц үнэлэлттэй шалгагдсан бол 
  3. Мэргэжлийн зэрэг хамгаалах шалгалтад доорх нөхцөл шалтгааны улмаас оролцоогүй цэргийн албан хаагчийн мэргэжлийн зэргийг хэвээр үлдээнэ. Үүнд:
    1. Өвчний учир эмчлүүлж байсан
    2. Албан томилолттой байсан
    3. Ар гэрийн гачигдлын учир чөлөөтэй
    4. Төрөл бүрийн цугларалт, семинар, дамжаанд оролцсон
  4. Мэргэжлийн зэрэг хамгаалах шалгалтад тэнцсэн болон 5.3-т заасан шалтгаантай байсан цэргийн албан хаагчийн мэргэжлийн зэргийг хэвээр үлдээх тухай уг зэргийг анх олгосон албан тушаалтан тушаал гаргана.
  5. Цэргийн мэргэжлийн зэрэгтэнд тухайн зэргийн үнэмлэх, энгэрийн тэмдэг олгоно. Үнэмлэх, энгэрийн тэмдгийн загварыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

Зургаа. Мэргэжлийн зэргийг бууруулах, хүчингүй болгох

  1. Мэргэжлийн зэрэг хамгаалах шалгалтад тэнцээгүй цэргийн албан хаагчийн мэргэжлийн зэргийг нэг шат бууруулж тушаалаар зарлана.
  2. Энэ журмын 1.5-д заасан хугацаанд мэргэжлийн зэрэг хамгаалах шалгалтад ороогүй цэргийн албан хаагчийн мэргэжлийн зэргийг хүчингүйд тооцож уг зэргийг олгосон албан тушаалтан тушаал гаргана.

Долоо: Мэргэжлийн зэргийн нэмэгдэл

  1. Энэ журамд дурдсан цэргийн мэргэжлийн зэрэгтэнд Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 213 дугаар тогтоолд заасан мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгоно.
  2. Хос мэргэжил эзэмшсэн офицер, ахлагч гэрээт цэргийн албан хаагч нь тухайн эзэмшсэн дээд зэргийн мэргэжлийн энгэрийн тэмдгийг зүүж, мөнгөн хангамжийг эдэлнэ.
  3. Цэргийн албан хаагчийн мэргэжлийн зэргийн нэмэгдлийг доорх тохиолдолд олгохгүй. Үүнд:
    1. Мэргэжлийн зэрэгтний буруугаас болж байлдааны болон албаны бэлэн байдал алдагдаж, хариуцсан зэвсэг техник нь үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон
    2. Мэргэжлийн алдаа, осол аваар, ноцтой зөрчил гаргасан
  4. Мэргэжлийн зэрэгтэн өвчний учир эмчлүүлсэн, ээлжийн амралт, албан томилолттой байсан, сургуульд сурсан, цугларалт, курс дамжаанд оролцсон хугацаандаа мэргэжлийн зэргийн нэмэгдлээ хэвээр авна
  5. Мэргэжлийн зэрэг бүхий цэргийн албан хаагч өөр анги, байгууллагад шилжвэл зэрэг ахиулах, хамгаалах шалгалтад орох хүртэл нь түүнд мэргэжлийн зэргийн нэмэгдлийг хэвээр олгоно.

Найм. Офицер, ахлагч гэрээт цэргийн албан хаагчид мэргэжлийн зэрэг олгох мэргэжлийн жагсаалт

  1. Ерөнхий цэргийн мэргэжлээр:
  • оператив – стратеги, команд - штаб
  • оператив – тактик, команд-штаб /бүх төрөл мэргэжлийн/
  • командын / бүх төрөл мэргэжлийн/
  • танк, ЯЦБМ-ны механик
  • жолооч
  • танк, ЯЦБМ, хуягт тээвэрлэгчийн наводчик, наводчик – оператор
  • буудагч
  • сургалтын төвийн оператор
  1. Хилийн цэргийн мэргэжлээр:
    • хилийн харуулын дарга
    • манааны ахлагч / шалгагч/
    • нохой хөтлөгч
    • мөр судлаач
    • электроник  инженер
    • шилэн кабелийн инженер
    • сэргээгдэх эрчим хүчний механикч
    • урт хэсгийг халхлах дохиоллын байгууламжийн инженер
    • харуул хяналтын техник хэрэгслийн операторчин – харуулчин
    • техникжүүлсэн харуулын дарга
    • урт хэсгийг халхлах дохиоллын байгууламжийн техникч
    • эргүүлийн хөлгөн завины механик – жолооч
  2. Тагнуулын мэргэжлээр:
    • ерөнхий цэргийн тагнуулын мэргэжилтэн
    • тусгай томилолтын тагнуулын мэргэжилтэн
    • тусгай радио холбооны мэргэжилтэн
    • радио тагнуулын анги, салбарын мэргэжилтэн / радио тагнуулын, инженер техникийн/
    • цэргийн орчуулагч,
    • тусгай тагнуулын мэргэжилтэн
    • шүхрийн зааварлагч
    • Холбооны мэргэжлээр:
  • радио, цахилгаан холбооны мэргэжилтэн /инженер, техникч, хурдач радио телеграфчин, радиотелеграфчин,  шим мандлын станцын механикч, олон сувгийн радиорелейний станцын механикч, цөөн сувгийн радиорелейний станцын механикч/
  • олон хосын кабелийн
  • өндөр үелзлийн кабелийн
  • цахилгаан тэжээлийн механикч
  • олон сувгийн нягтруулгын хэрэгслийн механикч
  • холбоо, мэдээллийн хэрэгслийн засварчин
  • шууданчин
  • мэдээллийн техникийн мэргэжилтэн /програмчин, бичээч- оператор, цэргийн мэдээллийн/
    1. Химийн мэргэжлээр:
      1. химийн техникийн офицер /химичин, тооцоочин, лаборатори–шинжилгээний, засвар үйлчилгээний/
      2. Ахлагч нар /оператор, засварчин, химичин- зааварлагч/
      3. Ахлагч, гэрээт цэрэг /химичин- тагнуулчин, химичин-цэвэрлэгээчин, химичин – ариутгагч/
    2. Инженерийн мэргэжлээр:
      1. Инженер, техникийн офицер /инженер, механикч, зам барилгын машин механизмын инженер/
      2. Сапёрчин, тэсэлгээчин, мина тэсэлгээний техникч
      3. Инженерийн тусгай зориулалтын машины дарга, механикч-жолооч, засварчин, инженерийн техник хэрэгслийн техникч
      4. Ус хангалтын мэргэжилтэн /ус хангалтын сапёрчин, станцын дарга, өрөмдөгч/
      5. Ус гатлалтын мэргэжилтэн /гүүрчин, моторчин, усанд шумбагч, гүүр барилгын хэрэгслийн техникч/
      6. Замын мэргэжилтэн /замчин, замын машины механикч, оператор, засварчин, скрейперчин, грейдерчин, индүүчин, бульдозерчин, тракторчин/
      7. Цахилгаан техникийн мэргэжилтэн /цахилгаанчин, дизельчин/
      8. Инженер төхөөрөмжийн мэргэжилтэн / хийц угсрагч, хийц  бэлтгэгч, хөрөөчин, өнгөлөн далдлагч, краны машинист/
    3. Артиллерийн мэргэжлээр:
      1. Ахлагч, гэрээт цэрэг /тооцоочин, тагнуулын байр зүйч, авиа зүйч, СНАР-ын оператор, ТЭЗС-ны оператор, бууны захирагч наводчик/
    4. УАДХ Цэрэг
      1. Цэргийн нисэхийн мэргэжлээр:
    5. Нисэх бүрэлдэхүүн /цэргийн нисгэгч, штурман, онгоцны борт-штурман, онгоц, нисдэг тэрэгний борт техникч/
    6. Инженер техникийн бүрэлдэхүүн /цэргийн нисэхийн техникч, цахилгаан ба тусгай хэрэгслийн  техникч, радиоэлэктрон тоноглолын техникч, зэвсгийн техникч, холбооны техникч, цаг уурын инженер, механикч, цахилгаан ба Тусгай хэрэгслийн механикч, радиоэлэктрон тоноглолын механикч, зэвсгийн механикч, холбооны механикч/
      1. Радиотехник, зенитийн пуужин, зенитийн артиллерийн мэргэжлээр:
  • пуужин чиглүүлэх станцын тоот, номер
  • харвах суурийн тоо, номер  
  • шалгаж хэмжих хөдөлгөөнт станцын тоот номер
  • угсрах, залгах, сумлах хэрэгслийн тоот номер
  • цэнэглэгч хэрэгслийн тоот номер
  • радиолокацийн станцуудын тоот номер
  • цахилгаан механикч, дизельчин
  • планшетчин-уншигч, НУБ-ын оператор
  • РПК-ын оператор
  • тагнуулчин, хол хэмжигч
  • байлдааны машин болон бууны дарга
  • харвагч, бууны тоот, номер
    1. Ар тал, зэвсэглэл техникийн мэргэжлээр:
  • инженер, техникийн мэргэжилтэн
  • ПАЗ-ийн мэргэжилтэн /артиллерийн зэвсэглэлийн, буудлагын зэвсгийн, галт хэрэглэлийн, РЛС, зенитиийн артиллерийн, дуран, гэрэллэг хэрэгслийн инженер, механикч/
  • хуягтын танкны мэргэжилтэн / хуягтын танкны техникийн механик, инженер/
    1. Иргэний хамгаалалтын мэргэжлээр:
  • нисэн ажиглагч
  • шүхэрчин- аврагч
  • химичин- аврагч
  • усчин - аврагч
  • цахилгаанчин - аврагч
  • аврагч - нохой хөтлөгч ба сургагч

Тайлбар:

Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Иргэний хамгаалалтад ажиллаж байгаа энгийн мэргэжлийн ажилтнуудын хувьд тухайн мэргэжлийн байгууллагад мөрддөг журмыг баримтална. /2002 оны БХ-ын сайдын 82 дугаар тушаалаар журамд нэмэлт өөрчлөлтийг тусгасан/

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ

 

 

 


Сүүлд нэмэгдсэн
МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ САХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 10 сарын 11

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА Д.ГАНЗОРИГТ ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЛОО

2019 оны 10 сарын 10

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 124 ДҮГЭЭР АНГИЙГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАВ

2019 оны 10 сарын 09

УУЛЫН ЯВГАН ЦЭРГИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2019 оны 10 сарын 07

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГААР БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ТОМИЛОГДЛОО

2019 оны 10 сарын 04

АФГАНИСТАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЦЭРГИЙН БАГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 10 сарын 02

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДЛАГУУД АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 09 сарын 30

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАРИЛГЫН ЦЭРГИЙН 017 ДУГААР АНГИЙГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД МАНЛАЙЛАН ОРОЛЦОХ АСУУДАЛД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2019 оны 09 сарын 30

Б.БАТ-ЭРДЭНЭ: ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧДАД НҮБ-ААС ЦАЛИН ОЛГОДОГГҮЙ

2019 оны 09 сарын 25

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР ТӨВ ТАЛБАЙД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СУРТАЛЧИЛЛАА

2019 оны 09 сарын 25

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019