БХЯ, ЗХЖШ-ЫН АЛБА ХААГЧИД ДОНОРЫН ЭГНЭЭНД НЭГДЛЭЭ

2014 оны 06 сарын 23

     Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын алба хаагчид сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээнд нэгдэж, өнөөдөр Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг болон Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Цусаа бэлэглэж, амьдрал хайрлая” хүмүүнлэгийн өдөрлөгийг Батлан хамгаалах яаманд зохион байгууллаа.

     Энэхүү өдөрлөгийн үеэр хоёр байгууллагын 100 орчим цэргийн алба хаагч, мэргэжилтнүүд хамрагдаж, сайн дурын донор боллоо. Өдөрлөгт БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, БХХСАХНЭ-ийн орлогч дарга, дэд хурандаа С.Ганзориг, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн дарга Н.Эрдэнэбаяр нарын албаны хүмүүс оролцлоо.

     Хурандаа Д.Мөнх-Очир бусдыг уриалан цусаа өгсөн бол Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс саяхан буюу 6 дугаар сарын 14-нд “Аюулгүй цус эхчүүдийг аварна” уриан дор болж өнгөрсөн Дэлхийн “Цусны донорын өдөр”-ийг монголчууд өргөн хүрээнд тэмдэглэсэн бөгөөд авлагагүй цус бэлэглэх сайн дурын аянд маш идэвхтэй оролцдог Монгол Улсын Зэвсэгт хүчний анги байгууллага, цэргийн албан хаагчдаас энэ жил Зэвсэгт хүчний 016 дугаар анги “Цус хандивлах үйл ажиллагаа зохион байгуулагч” тэргүүний байгууллагаар шалгарсаныг дуулгалаа.

     Энэхүү хүмүүнлэгийн үйлст хүрэлцэн ирсэн нийт алба хаагчид цусны авлагагүй донор, цусны бүтээгдэхүүн, цусаа бэлэглэхийн ашиг тус зэргийн талаарх мэдээлэл сонсч, Цэргийн эмнэлгийнхний хүмүүнлэгийн үйлс, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцогч эмч нарын ажлын талаарх үзүүлэн үзэж, цусны донор болсон алба хаагчид цус төлжүүлэх эрүүл мэндийн бүтээгдэхүүн хүртэж байлаа.

     Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар тухайн улс орны хүн амын гурван хувь нь байнга, сайн дураараа цусаа бэлэглэдэг байж, улс үндэстнийхээ цусны хэрэгцээг хангана гэж үздэг. Энэ үзүүлэлт манай улсын хувьд 0,8 хувь байгаа. Уг нь 3 сая хүнтэй манай орны хувьд 90,000 хүн цусаа тогтмол өгч байж, манай улс цусныхаа хэрэгцээг хангах юм. Харин өнөөдөр 24,000 хүн л цусаа тогтмол өгч байна. Нийт цусаа бэлэглэсэн доноруудын 96,5 хувь нь сайн дурын авлагагүй донор, 3,5 хувь нь төрөл төрөгсдийн донор байдаг юм байна.

     2009 оны Мельбурны тунхаглалаар 2020 он гэхэд улс орнууд 100 хувь авлагагүй сайн дурын донортой болохыг  уриалсан байдаг. Өнөөдөр цус, цусан бvтээгдэхvvн дутагдсанаас дэлхий дахинд жил тутам 500 мянга гаруй хvн амь насаа алдаж байгаа. Тухайлбал, тэдгээрийн дотор 150 мянган эмэгтэй жирэмслэлт болон төрөлтийн явцад цус дутагдсанаас амь насаа алддаг. Эрүүл саруул хүн ч ядарч, цус багадалтад орохоор ямар хэцүү байдгийг бид бараг бүгд мэднэ. Цус нь төрөхийн хүндрэл, зам тээврийн осол гэмтэл, томоохон мэс засал, цусны хавдар болон  төрөлхийн цусны өвчний үед өөр юугаар ч орлуулшгүй эмчилгээний бэлдмэл, биологийн үнэт зүйл юм.


Сүүлд нэмэгдсэн
МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ САХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 10 сарын 11

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА Д.ГАНЗОРИГТ ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЛОО

2019 оны 10 сарын 10

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 124 ДҮГЭЭР АНГИЙГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАВ

2019 оны 10 сарын 09

УУЛЫН ЯВГАН ЦЭРГИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2019 оны 10 сарын 07

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГААР БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ТОМИЛОГДЛОО

2019 оны 10 сарын 04

АФГАНИСТАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЦЭРГИЙН БАГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 10 сарын 02

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДЛАГУУД АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 09 сарын 30

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАРИЛГЫН ЦЭРГИЙН 017 ДУГААР АНГИЙГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД МАНЛАЙЛАН ОРОЛЦОХ АСУУДАЛД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2019 оны 09 сарын 30

Б.БАТ-ЭРДЭНЭ: ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧДАД НҮБ-ААС ЦАЛИН ОЛГОДОГГҮЙ

2019 оны 09 сарын 25

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР ТӨВ ТАЛБАЙД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СУРТАЛЧИЛЛАА

2019 оны 09 сарын 25

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019