Төрийн албаны хуулийг дагаж мөрдөх журмын тухай

2015 оны 01 сарын 21

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

1995 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр                                        Улаанбаатар хот

 

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

            1 дүгээр зүйл. Төрийн албаны тухай хуулиар тогтоосон төрийн захиргааны албан тушаал эрхэлж байгаа, энэ хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан төрийн албан хаагчийг Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагчид хамааруулсугай.

            2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төрийн захиргааны албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн З-т заасан нэмэгдэл баталгаа 2000 он дуусталх хугацаанд үл хамаарна.

            З дугаар зүйл. 2000 он дуустал хугацаанд төрийн байгууллага өөрчлөгдсөн, татан буугдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсаны улмаас төрийн албанаас чөлөөлөгдсөн энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төрийн захиргааны албан хаагчид 6 сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

            4 дүгээр зүйл. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, З-т заасан албан ажлын онцгой нөхцөл, төрийн алба хаасан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдэл, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан нөхөн төлбөрийг 1996 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн үе шаттайгаар олгоно.

            5 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагч болсон иргэний 1990 оны 3 дугаар сарын 23-наас өмнө нам, олон нийтийн төв, орон нутгийн байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан хугацааг төрийн алба хаасан хугацаатай адилтган тооцно.

/Энэ зүйлийг 1995 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/.

            6 дугаар зүйл. Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно.

/Энэ зүйлийг 1995 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/.

            7 дугаар зүйл. Энэ хуулийг Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

      

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                 Н.БАГАБАНДИ

 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1215

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019