2015 оны 04 сарын 29
ОХУ-д Агуу эх орны дайны 70 жилийн ойн ёслолын жагсаалд Монгол Улсаас оролцох Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид 04 дүгээр 25 нд Москва хотод хүрэлцэн очсон бөгөөд бие бүрэлдэхүүнийг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Цэргийн атташе Бригадын генерал Г.Энхбаатар угтан авчээ.
ЗХЖШ-ын ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Дашзэвэгээр ахлуулсан цэргийн алба хаагчид энэ сарын 26, 27-нд Москва хотын ойролцоо Алабины цэргийн сургалтын төвд бэлтгэл хийгээд байгаа бөгөөд 04 дүгээр сарын 29-н болон 05 дугаар сарын 4,7-ны өдрүүдэд нэгдсэн шөнийн бэлтгэлийг улаан талбайд хийх юм.
Агуу эх орны дайны ялалтын 70 жилийн баярын цэргийн ёслолын жагсаалд нийслэл Москва хотын Улаан талбайд 14 000 цэргийн алба хаагч, 194 нэгж хуягт техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцуулахаар төлөвлөснөөс гадна тус улсын 26 хотод цэргийн жагсаалыг явуулахаар бэлтгэж байгаа юм.
Монгол Улс, БНХАУ, Энэтхэг, Азербайджан, Армени, Белорусь, Тажикстан, Казакстан, Киргизстан, Серби зэрэг 10 улсын Зэвсэгт хүчнээс тус бүр 70 цэргийн алба хаагч бүхий нэг нэг салбар оролцох юм.
2019 оны 12 сарын 13
ТӨЛӨВЛӨЛТИЙН ХУРАЛ-МОНГОЛД2019 оны 12 сарын 13
ШИЛДЭГ НЯГТЛАН БОДОГЧ БХЯ-НААС ТОДРОВ2019 оны 12 сарын 13
"УЛСЫН АВАРГА"-Д МӨРДЭСТЭЙ ТОГООЧИД ӨРСӨЛДЛӨӨ2019 оны 12 сарын 13
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 325 ДУГААР АНГИАС ХИЙСЭН СУРВАЛЖИЛГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2019 оны 12 сарын 13
ТЭНГЭРИЙН ХАРУУЛУУД ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭСЭЭР2019 оны 12 сарын 13
ХОЛДОНО ГЭЖ БОДОХООР ХӨНГӨН ГУНИГ ТӨРЖ БАЙНА2019 оны 12 сарын 13
ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА2019 оны 12 сарын 13
Хурандаа Г.Нэмэхбаяр: СУРГАЛТ ТҮЛХҮҮ ЯВАГДСАН ЖИЛ БАЙЛАА2019 оны 12 сарын 13
ДЭЭВЭР НУТГИЙН ДЭЭШЛЭН ДЭВЖИЖ БАЙГАА АНГИЙНХАН2019 оны 12 сарын 13
![]() |
Монгол | |
![]() |
Афганистан | |
![]() |
Өмнөд Судан |