ГЕРМАН ТЕХНИК ХҮЛЭЭН АВЛАА

2012 оны 09 сарын 27

     Энэ сарын 11-ний өдөр ХБНГУ-ын цэргийн буцалтгүй тусламжийн хоёр дахь ээлжийн техникийг хүлээн авах ёслолын ажиллагаа боллоо. Энэ үеэр ХБНГУ-ын Юнимог загварын цэргийн зориулалттай, 2.5 тоннын даац бүхий хагас ачааны 30 авто машиныг хүлээлгэн өгсөн юм. Ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Я.Чойжамц, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Петр Шаллер, мөн улсаас Монгол Улсад хавсран суугаа Батлан хамгаалахын атташе, хурандаа Карло Шнелл болон БХЯ, ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн оролцлоо.

     Элчин сайд Петр Шаллер хэлсэн үгэндээ хоёр орны батлан хамгаалах салбар Энхийг сахиулах ажиллагаанд хамтран оролцож байгаа нь цаашдаа энэ салбар улам гүнзгийрэхэд чухал үзүүлэлт болж байна. Түүнчлэн уг тусламжийн авто машины тоог цаашид нэмэгдүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм. Цэргийн зориулалтын авто машины техник, засварын үйлчилгээг хариуцуулах үүднээс ХБНГУ-д хоёр мэргэжилтэн бэлтгэсэн байна.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1215

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019