ХЭТИЙН ТӨЛВӨӨ ТОДОРХОЙЛЖ БАЙНА

2016 оны 02 сарын 01

ЗХЖШ-ын Ар талын газрын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, дэд хурандаа Л.ГАНЧИМЭГ

Та Эрүүл мэндийн хэлтсийн даргаар томилогдоод багагүй хугацааг үдлээ. Ямар бодлого, чиглэл баримталж ажиллаж байна вэ?

-2014 оны 7 дугаар сараас ЗХЖШ-ын Ар талын газрын Эрүүл мэндийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байна. Энэ ажилд томилогдох үед эрүүл мэндийн салбарын хуулиудтай холбоотойгоор эрүүл мэндийн чиглэлийн үйл ажиллагаа нэлээд доголдсон байсан. Тухайлбал, 2009 онд батлагдсан Эрүүл мэндийн хуулинд анхан шатны эмнэлгийн тусламжийг өрхийн эмнэлгүүд үзүүлнэ гэсэн заалт тусгагдсанаар цэргийн ангийн эмнэлгүүдийн статус байхгүй болсон байсан. Гэтэл анги, салбарын эмнэлэг өрхийн эмнэлэгтэй адилхан. Гэсэн ч УМХГ, холбогдох газрынхан очоод шалгахаар ажиллах хууль эрх зүйн үндэслэл байдаггүй. Уг нь анги, салбарын эмнэлгүүд нь хугацаат цэргийн алба хаагчдыг хэвтэн эмчлүүлдэг, тэдгээр нь даатгалд хамрагддаг байсан. Шинээр төгсөөд ирж байгаа эмч нарын асуудал хөндөгддөг. Урьд нь 45 хоногийн дамжаанд хамрагдаад цэргийн алба хаагч болдог байсан бол одоо төсөв мөнгөтэй холбоотойгоор шууд л цэргийн ангид томилогдож мэргэжлийн эмчийн бус цэргийн удирдлагад захирагдаж ажилладаг. Ингэснээр анхан шатнаас эхлэх эмч мэргэжлээрээ хөгжиж дэвших асуудал доголдолтой болсон. Мөн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ТТАХНЭ, ЗХКТГ нэгдэж нэгдсэн эмнэлгийн статустай, III шатлалын эмнэлэг болсон. Уг нь I шатлалын буюу цэргийн анги, салбарын эмнэлэг, II шатлалын буюу сум дундын эмнэлэгтэй дүйцэх цэргийн эмнэлэгтэй байх ёстой. Эдгээр нь тасраад ганцхан III шатлалын эмнэлэгтэй болсон. Энэ эмнэлгээр хүчний бүхий л байгууллагуудын бие бүрэлдэхүүн үйлчлүүлдэг, ачаалал ихтэй үйл ажиллагаа явуулж байна. Тийм учраас энэ бүхнийг цэгцэлж, шаардлагатай бичиг баримтыг боловсруулан, тодорхой чиглэлтэй болгохоор ажиллаж байна.  Ингэснээр цэргийн эмнэлгийн үйлчилгээ шаталсан хэлбэрт шилжиж, цэргийн эмч нар ч энэ тогтолцоогоор бэлтгэгдэх боломжтой болох юм.  

   Эмч нарыг сургаж бэлтгэх, тэднийг хөгжүүлэх талаар ямар чиглэл барьж байна?

   -Эмч нарыг бэлтгэдэг сургалтын тогтолцоо алдагдчихсан. Дөнгөж төгсч ирээд л ангид ажилладаг. Хоёр  жилийн дараа нарийн мэргэжлээр сурах гэхээр өрхийн эмнэлэгт ажиллаагүй байна гэдэг. Гэтэл ангийн эмнэлэг өрхийн эмнэлэгтэй дүйцэхүйц боловч хуулинд ийм заалт байдаггүй нь манай эмч нарт хохиролтой. Түүнээс гадна ангийн эмч нараа нарийн мэргэжлээр нь сургая гэхээр нөхөн хангалтын асуудал тулгардаг. Цэргийн төв эмнэлгээсээ тухайн ангид эмч томилж ажиллуулъя гэхээр эмнэлэг өөрөө БНСУ-д II шатлал, БНӨСУ-д I шатлалын эмнэлэгтэй, дээрээс нь “Хааны эрэлд”, “Сэлэнгэ” зэрэг сургалт дадлага болон бусад арга хэмжээнд эмч нараа томилгоожуулдаг гээд эмнэлгийн ачаалал их учраас боломжгүй. 

Энэ бүхнийг өөрчилж шинэчлэхээр хийж буй ажлуудаа тодотгохгүй юу?   

-2008 онд ЭСА-ны чадавхийг нэмэгдүүлэх хүрээнд II шатны эмнэлгийн тоног төхөөрөмжтэй болж, цэргийн хээрийн II шатлалын эмнэлгийг БНСУ-ын Дарфур мужид дэлгэгдэн ажиллаж байна. Бид эмнэлгийнхээ үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон баримт бичигтэй болох ёстой. Тиймээс БХЯ-ны ШУТЗ-өөр стратеги бодлого, сургалтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр хоёр төсөл хэлэлцүүлж, БХЭШХ-нд төслийн судалгаа хийгдэж байна. Ингэснээр цэргийн эмнэлгийн байгууллага, эмч нарыг хөгжүүлэх чиглэл тодорхой болно. Цэргийн I, II шатлалын эмнэлгийн стандартыг боловсруулж, Улсын Стандартчилал хэмжил зүйн Үндэсний төвөөр энэ ондоо багтааж батлуулахаар ажиллаж байна.

БХХСАХНЭ улсын 1, 2, 3 дугаар эмнэлгийн стандартаар явж байгаа. Гэтэл манайх онцлогтой шүү дээ. Штаб, хөдөлгөөнт бүлэг, гэмтэл, улсын хэмжээнд ганц хордлогын төвтэй гээд эдгээр онцлогуудаа харгалзаад стандарт боловсруулах, түүнчлэн БХХСАХНЭ-ийн одоогийн  нэршлийг өөрчлөн төв эмнэлэг гэсэн хуучин нэршлээр нь нэрлэж, үйл ажиллагаатай нь уялдуулах хэрэгтэй гэж үзэн салбарын хуулинд нэмэлт өөрчлөлтүүдийг тусгуулах талаар ажиллаж байна.


Сүүлд нэмэгдсэн
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧИЙН УРИЛГААР АНУ-ЫН ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН АГААРЫН ХҮЧНИЙ КОМАНДЛАГЧ, ГЕНЕРАЛ ЧАРЛЬЗ БРАУН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ.

2019 оны 05 сарын 16

ГЕНЕРАЛУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 04 сарын 29

"ДАНКОН" МАРШИЙН ЭХНИЙ 40 БАЙРТ МОНГОЛ ЦЭРГҮҮД ЗАВСАРГҮЙ ТҮРҮҮЛЖЭЭ

2019 оны 04 сарын 21

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

2019 оны 04 сарын 21

"ХААНЫ ЭРЭЛД-2019"-ИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨГСӨЛТИЙН ШАТНЫ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2019 оны 04 сарын 21

ЭЛЧИН САЙД МАЙКЛ КЛЕЧЕСКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019 оны 04 сарын 21

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ, ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙ ДАХЬ АНУ-ЫН АГААРЫН ХҮЧНИЙ КОМАНДЛАЛ ХООРОНДЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫН ТУХАЙ

2019 оны 04 сарын 19

"ОЛОН УЛСЫН ЦЭРГИЙН НААДАМ-2019" ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ОРНУУДЫН ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

2019 оны 04 сарын 17

"ХААНЫ ЭРЭЛД"-ИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨГСӨЛТИЙН ШАТНЫ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 04 сарын 16

ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

2019 оны 04 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1206

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019