АГААРЫН ЦЭРГИЙН ДАРГАЛАХ АЛБАН ТУШААЛЫН АХЛАГЧ НАРЫН ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТ

2016 оны 11 сарын 22

ЗХЖШ-ын 2016 оны сургалт, бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөө, Агаарын цэргийн командлалын  2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний Агаарын цэргийн даргалах албан тушаалын ахлагч нарын цугларалтыг анх удаа 2016 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгууллаа. Уг цугларалтын үеэр Зэвсэгт хүчний Агаарын цэргийн анги, салбаруудын 50 гаруй цэргийн алба хаагч оролцож, Зэвсэгт хүчин, Агаарын цэргийн бодлого, үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх мэдээлэлтэй танилцаж, сонирхсон асуултуудаа тавин, харилцан ярилцаж, хэлэлцүүлэг зохион байгуулсан.  

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн даргалах албан тушаалын ахлагч нарын цугларалтыг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч бригадын генерал О.Энхбаяр нээж “Зэвсэгт хүчний Агаарын цэргийн алба хаагчдын сургалтын онцлог, түүнийг боловсронгуй болгох арга зам” сэдвээр үндсэн илтгэл тавьж хэлэлцүүлсэн.

Түүнчлэн “Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлд даргалах албан тушаалын ахлагч нарын үүрэг, оролцоо”, “Хууль, эрх зүйн актууд, удирдлагын баримт бичгийн хэрэгжилт”, “Цэргийн алба хаагчдын цалин хөлс, нэмэгдэл олгох журам”, “Хуурай замын цэргийн ахлагч нарын сургалтын онцлог”, “Ахлагчийн албаны сургалт бэлтгэлийн тогтолцоо, эрх зүйн шинэчлэл”, “Манлайлал”, “Цэргийн алба хаагчийн хувцасны хангалт, цэргийн хувцас өмсөх дүрэм” сэдвүүдээр ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлал,  БХИС болон Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын төлөөлөгчид хичээл заан, сургалтад оролцогчдын сонирхсон асуултад хариулж харилцан ярилцлаа.

Хөтөлбөрийн дагуу цугларалтад оролцсон бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, тус ангийн “Мөнгөн жигүүр” хамтлагийн ая дууны дээжээс үзэж сонирхсон.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН АХЛАГЧ, ТЭРГҮҮН АХЛАГЧ О.БАТБАЯР


Сүүлд нэмэгдсэн
ДАЙЧДЫН ХӨШӨӨНД МӨНХИЙН ГАЛЫГ АСААЛАА

2019 оны 08 сарын 23

ХАЛХЫН ГОЛЫН ДАЙН-80

2019 оны 08 сарын 23

АРМИЙН ГЕНЕРАЛ О.Л.САЛЮКОВ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

2019 оны 08 сарын 21

Х.САНЧИРДОРЖ: ХАМГИЙН ХҮЧТЭЙ БАГУУДТАЙ УРАЛДСАН Ч БИД ЧАНСААГАА АХИУЛЖ ЧАДСАН

2019 оны 08 сарын 21

ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД ДҮРВЭГСДИЙН ХУАРАНД ХАМГААЛАЛТЫН 3 ЦЭГ БАРЬЖ ШИНЭЧЛЭН ЗАСВАРЛАЖЭЭ

2019 оны 08 сарын 20

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД “ДЭЛХИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДӨР”-ИЙГ НУТГИЙН ИРГЭДТЭЙ ТЭМДЭГЛЭЛЭЭ

2019 оны 08 сарын 20

П.ЧИНЗОРИГ: МАНАЙХНЫГ МЭРГЭЖЛИЙН МЭРГЭН БУУДАГЧИДТАЙ ЭН ТЭНЦЭХҮЙЦ ӨРСӨЛДЛӨӨ ГЭДГИЙГ ШҮҮГЧИД ХЭЛЖ БАЙСАН

2019 оны 08 сарын 20

ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭ СУРТАЛЧЛАХ, ЭНХ ТАЙВАН ЦАГ ИРСНИЙГ ИЛТГЭХ ДУГУЙТАЙ ЭРГҮҮЛИЙГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

2019 оны 08 сарын 19

ЦАГДАА ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖЭЭ

2019 оны 08 сарын 19

МОНГОЛ УЛСЫН ЗХЖШ-ЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ А.ГАНБАТ ОХУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

2019 оны 08 сарын 18

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1277

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019