• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

УРИАЛГА
Нийтэлсэн: 2020-08-06 17:00:02
Үзсэн: 219

УРИАЛГА
Нийтэлсэн: 2020-08-06 17:00:02 Үзсэн: 219



Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Санхүүгийн хэлтсийн дарга, Ерөнхий санхүүч хурандаа Хишигжаргалын Батсүх гэр бүлийн хамт 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн нутаг дэвсгэр Цагаан даваанд гарсан осолд өртөж, улмаар түүний хань, ач охинтойгоо нас барсан харамсалтай явдал тохиолдсон.

   Одоогийн байдлаар хурандаа Х.Батсүх нь Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт өөрийн хүү, бэрийн хамт гүн түлэгдэлттэй гэсэн оноштойгоор эмчлүүлж байгаа бөгөөд бие болон сэтгэл санааны хүнд байдалтай байна.

    Бидний хамтран зүтгэгч хурандаа Х.Батсүх нь 1994 онд Цэргийн их сургуулийг төгссөнөөс хойш БХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс, Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар, ЗХЖШ-ын Санхүүгийн хэлтэс, ҮБХИС-ийн Санхүүгийн хэлтэс болон Зэвсэгт хүчний 019, 310, 326 дугаар ангиудад тасралтгүй 30 гаруй жил ажиллаж байна.

    Иймд Та бүхэн хурандаа Х.Батсүхэд тохиолдсон гачигдал, зовлонг хуваалцаж, сэтгэлийн хандив, тусламж үзүүлэх сайн санааны хандивын аянд нэгдэхийг уриалж байна.

Хандивын данс: 341400564907 /Төрийн банк/
Холбогдох утас: 99803863, 89220110; ЗХЖШ-ын ИЦХХ-ийн ахлах мэргэжилтэн хурандаа О.Хүрэлбаатар

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ

 

Холбоотой мэдээ
НИЙГМИЙН ХАМГААЛАЛ
Нийтэлсэн: 2020-08-26 15:00:40 Үзсэн: 226
ХЭТИЙН ТӨЛВӨӨ ТОДОРХОЙЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2016-02-01 18:04:30 Үзсэн: 191