• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АХЛАГЧ Б.ХИШИГЖАРГАЛ, ДЭД АХЛАГЧ Б.ЯНЖМАА НАРЫН МӨРӨӨДӨЛ БИЕЛЛЭЭ
Нийтэлсэн: 2020-11-09 18:30:12
Үзсэн: 304

АХЛАГЧ Б.ХИШИГЖАРГАЛ, ДЭД АХЛАГЧ Б.ЯНЖМАА НАРЫН МӨРӨӨДӨЛ БИЕЛЛЭЭ
Нийтэлсэн: 2020-11-09 18:30:12 Үзсэн: 304



   Хурандаа Ж.Баясгалан захирагчтай Зэвсэгт хүчний 310 дугаар анги, Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь Цагдаагийн газар хамтран өөрсдийн алба хаагчдынхаа нийгмийн хамгааллыг шийдвэрлэх хүрээнд орон сууцтай болголоо. Тодруулбал, Төмөр зам дахь Цагдаагийн газрын алба хаагч, ахлагч Б.Хишигжаргал, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн дэд ахлагч Б.Янжмаа нарын гэр бүлийг нийгмийн хамгааллыг нь шийдвэрлэх хүрээнд Б.Агваандаш захиралтай “Ариун анар хаус” ХХК болон “ТВ9” телевизийн “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж, алба хаагчдаа өөрийн гэсэн орон сууцтай болгож чадсан юм. Гэрийн эзэн ахлагч Б.Хишигжаргал “Өөрийнхөө хамт олон болон ханийнхаа хамт олонд, тусалж дэмжсэн компани, телевизийн уран бүтээлчдэд маш их баярлалаа. Зүүд шиг л санагдаж байна. Бид хоёрын хувьд эх орондоо чин сэтгэлээсээ зүтгэх их өртэй үлдлээ гэж хэлэх байна. Үр хүүхдүүд маань биднээс ч илүү баярлаж байгааг харахад сайхан байна. Үнэхээр их баярлалаа” гэсэн юм.

Холбоотой мэдээ
НИЙГМИЙН ХАМГААЛАЛ
Нийтэлсэн: 2020-08-26 15:00:40 Үзсэн: 226
УРИАЛГА
Нийтэлсэн: 2020-08-06 17:00:02 Үзсэн: 218
ХЭТИЙН ТӨЛВӨӨ ТОДОРХОЙЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2016-02-01 18:04:30 Үзсэн: 191