• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ИРГЭН-ЦЭРГИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ
Нийтэлсэн: 2012-04-01 10:33:16
Үзсэн: 114

ИРГЭН-ЦЭРГИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ
Нийтэлсэн: 2012-04-01 10:33:16 Үзсэн: 114



“Иргэн-цэргийн харилцаа нь цэргийн аюулгүй байдлын үүднээс иргэний нийгэм, төр, иргэдийн амин чухал ашиг сонирхлыг хангах зорилгоор нийгмийн амьдралын бүхий л хүрээнд, нийгэм ба Зэвсэгт хүчний хооронд үүсч буй харилцаа холбооны тогтолцоог илэрхийлсэн нийгэм-улс төр, нийгэм-ахуйн үзэгдэл” юм.

Иргэн байсан цагт иргэний нийгэм, ардчилсан төр оршин тогтнох бөгөөд иргэн-цэргийн харилцааны асуудал нь иргэний нийгмийн мөнхийн сэдэв байсаар байна.

Иргэн-цэргийн харилцааны агуулга нь нийгмийн бусад үнэт зүйлсийн төлөө бага зардлаар цэргийн аюулгүй байдлыг найдвартай хангаж чадахуйц иргэний болон цэргийн байгууллагуудын хоорондын харилцааны тогтолцоог бий болгох асуудал юм.

Иргэн-цэргийн харилцаа нь иргэний нийгмийн үндсэн эд эс, нийгмийн хөгжлийн зөвшилцлийн зарчимд тулгуурласан төрийн харилцан үйлчлэлийн зайлшгүй чухал элемент мөн.

Иргэн-цэргийн харилцаа нь Батлан хамгаалах салбарт төрийн, бодлого, шийдвэр гаргах үйл явцад төдийгүй иргэний нийгэм төрийн цэргийн байгууллага хоорондын харилцааны хүрээн дэх илэрхийлэл юм.

Өндөр хөгжилтэй орнуудад цэргийн алба хаагчийг “Цэргийн хувцастай иргэн” гэж үзэн Зэвсэгт хүчин дэх Иргэн-цэргийн харилцааны үндсэн зарчим бөгөөд үүнийг дараах байдалтай байна.

       Дээрх байдлаас нэг цэргийн алба хаагч нь Иргэн-цэргийн харилцааны субъект болж байна.

      Монгол улсын Иргэн- цэргийн харилцааны төлөв.

     “Өнөөдөр Иргэн-цэргийн харилцаа нь судалгаа, дүн шинжилгээ болон мэргэжлийн өндөр түвшины харилцааны хэлбэрт шилжих шилжилтийн үед байна.”

     Зэвсэгт хүчний тухай Монгол Улсын хуульд: Зэвсэгт хүчний байгуулалтын зарчмыг тодорхойлохдоо “Зэвсэгт хүчин иргэний хяналтад байх; . . . . .” гэж заасан.

     Иргэний хяналт гэж юу вэ?

    Мөн хуулийн 11.2-т Зэвсэгт хүчинд хэрэгжүүлэх иргэний хяналтын агуулгыг тодорхойлохдоо: “Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналт нь төрийн хууль тогтоомжийн биелэлт, Зэвсэгт хүчний цэргийн мэргэжлийн удирдлагын үйл ажиллагаа болон төсвийн санхүүжилт, зарцуулалтыг нээлттэй, ил тод хянах үйл ажиллагаа мөн” гэж заасан.

Холбоотой мэдээ
ДУРСГАЛЫН ХӨШӨӨ, ЦОГЦОЛБОРЫН НЭЭЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2021-09-30 14:01:01 Үзсэн: 202
ЭРҮҮЛ ДЭЛХИЙН ТӨЛӨӨ ЦУСАА БЭЛЭГЛЭЦГЭЭЕ
Нийтэлсэн: 2020-06-11 15:32:51 Үзсэн: 227
ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Нийтэлсэн: 2020-06-11 14:27:18 Үзсэн: 253
ЗӨВЛӨМЖ
Нийтэлсэн: 2020-03-22 16:17:49 Үзсэн: 222