• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БНСУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН АТТАШЕТАЙ АЖЛЫН УУЛЗАЛТ ХИЙВ
Нийтэлсэн: 2022-11-28 18:15:27
Үзсэн: 270

БНСУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН АТТАШЕТАЙ АЖЛЫН УУЛЗАЛТ ХИЙВ
Нийтэлсэн: 2022-11-28 18:15:27 Үзсэн: 270



         Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал С.Ганбямба энэ сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе хурандаа Паг Ин Чольтой ажлын уузалт хийлээ.

        Энэхүү уулзалтаар Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын түүхэн харилцааг тодотгож, цаашдын цэргийн хамтын ажиллагааг улам хөгжүүлэн, цэргийн боловсрол сургалт, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаа, Батлан хамгаалах аж үйлдвэрийг хөгжүүлэх, төрлийн цэргийн командлалуудын цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тус тус санал солилцов.

Хошууч Б.СЕРГЕЙ