• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БНФУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийтэлсэн: 2022-12-02 13:01:22
Үзсэн: 411

БНФУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийтэлсэн: 2022-12-02 13:01:22 Үзсэн: 411



        Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал С.Ганбямба БНФУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүн, БНХАУ-д Монгол Улсыг хавсран суугаа Батлан хамгаалахын атташе Каринь Пүжэ нарыг 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч уулзав.

        Уг уулзалтаар хоёр орны зэвсэглэл техник, цэргийн хамтын ажиллагаа, хамтарсан сургалт дадлагад оролцох, зохион байгуулах талаар харилцан санал солилцов.

Дэд хурандаа З.АЛТАНЗОРИГ