• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ДАЙЧИЛГААНЫ ОФИЦЕРУУДЫН НЭГДСЭН ЦУГЛАРАЛТААР ...
Нийтэлсэн: 2023-09-11 15:44:19
Үзсэн: 256

ДАЙЧИЛГААНЫ ОФИЦЕРУУДЫН НЭГДСЭН ЦУГЛАРАЛТААР ...
Нийтэлсэн: 2023-09-11 15:44:19 Үзсэн: 256



       Зэвсэгт хүчний 2022-2023 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу төрлийн цэргийн командлал, удирдах газар, нэгтгэл, анги, аймаг, нийслэл (дүүрэг)-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын дайчилгааны офицеруудын нэгдсэн цугларалтыг Хуурай замын цэргийн командлалын материаллаг баазыг түшиглэн 2023 оны 9 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газраас төлөвлөн удирдан зохион байгуулан явуулж байна.

        Нэгдсэн цугларалт “Дайчилгааны бэлтгэл, бэлэн байдлыг хангахад дайчилгааны офицеруудын үүрэг, оролцоо” сэдвийн хүрээнд онол-мэдээллийн болон танилцах сургалт хосолсон хэлбэрээр 8 жилийн дараа явагдаж байгаа нь онцлог юм.

           Цугларалтын нээлтэд БХЯ-ны СБТГ-ын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга хурандаа Д.Энхсайхан, ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга хурандаа С.Ванчинхүү, тус газрын орлогч, Бодлогын хэлтсийн дарга хурандаа Х.Баньд, Цэргийн дайчилгааны хэлтсийн дарга хурандаа Н.Цэцэнхүү, нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт нар оролцлоо.

         Цугларалтад оролцогч нарт Дайчилгааны тухай хууль, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилт болон цэргийн дайчилгааны төлөвлөлт, тогтолцооны шинэчлэл, дайчилгааны бэлэн байдлыг хангахтай холбоотой асуудлуудын хүрээнд илтгэл мэдээлэл өгч, санал хүсэлтийг сонсож, нэгдсэн ойлголтод хүрч цаашид анхаарах зарим чиглэлийн талаар үүрэг өглөө.

       Энэ удаагийн цугларалт нь Төв аймагт 19 жилийн дараа цэргийн бэлтгэл үүрэгтний болон орон нутгийн хамгаалалтын сургууль, дадлагатай хамтатган зохион байгуулагдаж буйгаараа онцлог давуу талтай юм.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 327
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 225