Төрийн албаны зөвлөлийн Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх салбар зөвлөлийн ээлжит хуралдааныг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр дэгийн дагуу зохион байгуулж 3 асуудлыг шийдвэрлэлээ. Үүнд:
Хуралдаанаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга-1, ангийн ахлагч-4 нийт 5 алба хаагчийг албан тушаалд томилов.
Хуралдаанаар албан тушаалын зэрэглэлийн цэргийн цолыг 55 офицер, 11 ахлагчид олгов.
Хуралдаанаар 2 офицерт гачигдалтай байдлыг харгалзан үзэж тус бүр 1,000,000 (нэг сая) төгрөг олгов.