Төрийн албаны зөвлөлийн Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх салбар зөвлөлийн ээлжит хуралдааныг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дэгийн дагуу зохион байгуулж 3 асуудлыг шийдвэрлэлээ. Үүнд:
1. Томилох тухай.
Хуралдаанаар ангийн захирагч-1, ангийн ахлагч-1 нийт 2 алба хаагчийг албан тушаалд томилов.
Хуралдаанаар албан тушаалын зэрэглэлийн цэргийн цолыг 17 офицерт олгов.
Хуралдаанаар 2 ахлагчийг “Монгол Улсын Гавьяат тээвэрчин” цол тэмдэг, “Цэргийн гавьяаны одон”-оор шагнуулахаар Батлан хамгаалах яаманд уламжилсан..