• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРГИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧИД ӨРСӨЛДӨВ
Нийтэлсэн: 2018-10-24 11:21:44
Үзсэн: 138

ЦЭРГИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧИД ӨРСӨЛДӨВ
Нийтэлсэн: 2018-10-24 11:21:44 Үзсэн: 138



Зэвсэгт хүчний 2017-2018 оны сургуулийн жилийн Цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний ангиудын сэтгэл зүйчдийн дунд “Цэргийн сэтгэл зүйч” тэмцээнийг анх удаа 2 үе шаттайгаар зохион байгууллаа. Энэхүү тэмцээний зорилго нь Зэвсэгт хүчний ангиудын сэтгэл зүйчдийн мэдлэг, мэргэжлийн ур чадварт үнэлэлт, дүгнэлт өгч, мэргэжлийн бүрэлдэхүүний үйл ажиллагааг бодит байдлаар үнэлж дүгнэхэд чиглэгдсэн аж.
Тэмцээний 2 дугаар шатанд Зэвсэгт хүчний 015, 032, 150, 310, 350 дугаар ангиудын сэтгэл зүйчид өрсөлдсөнөөс тэргүүн байрт Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн сэтгэл зүйч, ахлах дэслэгч Н.Дэлгэрмаа, удаах байрт Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн сэтгэл зүйч, ахлах дэслэгч Б.Жавхлантөгс, 3 дугаар байрт Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн сэтгэл зүйч, дэд ахлагч Б.Алтан-Эрдэнэ нар шалгарав.
“Цэргийн сэтгэл зүйч” тэмцээнийг ийнхүү зохион байгуулснаар Зэвсэгт хүчинд сэтгэл зүйчийн албан тушаалд үүрэг гүйцэтгэж байгаа офицеруудын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг үнэлж дүгнэн цаашид тэднийг хэрхэн чадваржуулах талаар тодорхой мэдээлэл олж авсан нь тус тэмцээний гол үр дүн байлаа.
Сэтгэл зүйн ажлын үндсэн зорилго нь цэргийн алба хаагчдыг цагийн байдлын ямар ч нөхцөлд дасан зохицох, сэтгэл зүйн тогтворгүй байдлаас урьдчилан сэргийлэх, түүнээс гарах арга зүйд сургах, ажил, мэргэжлийн онцлогт тохирсон сэтгэл зүйн эерэг чанаруудыг төлөвшүүлэх, сэтгэл зүйн тогтвортой байдлыг бий болгох, тэдний биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэгддэг.
Цаашид энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон явуулж, сэтгэл зүйчид харилцан туршлага солилцох, мэдлэг, мэдээллээ хуваалцах, өөрийгөө хөгжүүлэх нөхцөл, боломжийг нь бүрдүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах юм.

Эх сурвалж "Соёмбо" сонин.

 

 

Холбоотой мэдээ
ДУРСГАЛЫН ХӨШӨӨ, ЦОГЦОЛБОРЫН НЭЭЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2021-09-30 14:01:01 Үзсэн: 202
ЭРҮҮЛ ДЭЛХИЙН ТӨЛӨӨ ЦУСАА БЭЛЭГЛЭЦГЭЭЕ
Нийтэлсэн: 2020-06-11 15:32:51 Үзсэн: 227
ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Нийтэлсэн: 2020-06-11 14:27:18 Үзсэн: 253
ЗӨВЛӨМЖ
Нийтэлсэн: 2020-03-22 16:17:49 Үзсэн: 222