• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТӨРӨЛ МЭРГЭЖЛИЙН ЦЭРГИЙН ХОЛБООДЫН УДИРДЛАГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийтэлсэн: 2019-03-07 09:31:06
Үзсэн: 119

ТӨРӨЛ МЭРГЭЖЛИЙН ЦЭРГИЙН ХОЛБООДЫН УДИРДЛАГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийтэлсэн: 2019-03-07 09:31:06 Үзсэн: 119



   УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат нар өнөөдөр төрөл мэргэжлийн цэргийн холбоодын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар БХЯ, ЗХЖШ тус бүр 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажил болоод хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн. Тухайлбал, хошууч генерал Р.Сүхбат хүргэсэн мэдээлэлдээ "Цэргийн алба хаагчдын сургалт бэлтгэлийг сайжруулах хүрээнд олон сургалт дадлагуудыг зохион байгуулж байна. Олон улсын болон хамтарсан сургуулиуд, төрөл мэргэжлийн уралдаан тэмцээн гээд олныг нэрлэж болно. Тэр дундаас төрөл мэргэжлийн уралдаан тэмцээнийг зохион явуулах чиглэлд цэргийн холбоодын удирдлагууд та бүхэн идэвх санаачилгатай ажиллаж байгаад талархаж байна. Энэ нь алба хаагчдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд асар их үүрэгтэй ажил шүү" хэмээн онцолж байсан юм.

           Батлан хамгаалахын сайд Н.Энхболд "Та бүхнийг урьж ярилцаж байгаадаа баяртай байна. Бэлтгэл болон чөлөөнд байгаа манай цэргийн ахмадууд мэргэжлийнхээ дагуух холбоодод харъяалагдаж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог талаар олон удаа сонссон. Тэнд асар их дадлага туршлага, мэргэжлийн ур чадвар өндөртэй ахмадууд маань цугласан нь ойлгомжтой. Цаашдаа энэ ахмадуудаа БХЯ, ЗХЖШ-ын зарим ажилд татан оролцуулах, дайчлах ёстой. Ер нь миний мэдэхийн үе үеийн Засгийн газар бүр төрийн бус байгууллагуудыг төрийн ажилд өргөнөөр татан оролцуулж, ачааллаа хуваалцах бодлого баримталдаг. Харамсалтай нь үр дүнд хүрсэн нь цөөхөн байх. Энэ жил Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой болно. Ойн баярыг ОХУ-тай хамтран хийхээр төлөвлөснийг та бүхэн мэдэх байх. Энэ асуудлыг хариуцсан Үндэсний хороо байгуулагдсан бөгөөд БХЯ, ЗХЖШ-аас ихэнх ажлыг нь нугалахаар байгаа" хэмээн мэдээлэл өгч, харилцан ярилцсан юм.

Дашрамд сонирхуулахад, төрөл мэргэжлийн 20 гаруй цэргийн холбоо үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг байна.

Эх сурвалж: "Соёмбо" сонин

Холбоотой мэдээ
ДУРСГАЛЫН ХӨШӨӨ, ЦОГЦОЛБОРЫН НЭЭЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2021-09-30 14:01:01 Үзсэн: 202
ЭРҮҮЛ ДЭЛХИЙН ТӨЛӨӨ ЦУСАА БЭЛЭГЛЭЦГЭЭЕ
Нийтэлсэн: 2020-06-11 15:32:51 Үзсэн: 226
ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Нийтэлсэн: 2020-06-11 14:27:18 Үзсэн: 252
ЗӨВЛӨМЖ
Нийтэлсэн: 2020-03-22 16:17:49 Үзсэн: 221