• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

КАНАД БАГШ НАР СУРГАЛТЫГ УДИРДАНА
Нийтэлсэн: 2016-08-11 15:23:40
Үзсэн: 101

КАНАД БАГШ НАР СУРГАЛТЫГ УДИРДАНА
Нийтэлсэн: 2016-08-11 15:23:40 Үзсэн: 101



ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа Б.Отгонбаяр, Хэвлэл олон нийттэй харилцах мэргэжилтэн, дэд хурандаа Т.Батсайхан нар Канад Улсын Батлан хамгаалах яамны цэргийн сургалт бэлтгэлийн хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Жеон Неронтой “Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтнуудын сургалт”-ыг хэрхэн зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах талаар албаны уулзалтыг хийлээ.

         Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах  “Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтнуудын сургалт”-ыг Канадын багш нар  удирдаж явуулахаас гадна Монгол, Афганистан, Малайз, Бангладеш, Непал, Солонгос зэрэг 10 орны 40 орчим энгийн болон цэргийн алба хаагчид 10 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 5-нд явагдаж хамрагдагсад батлан хамгаалах салбарыг иргэд олон нийтэд хэрхэн сурталчлах чадварт суралцах ажээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс тус сургалтад “Соёмбо” сонин, “Дуулга” студийн сэтгүүлчид, “Соёмбо”  сонины идэвхтэн бичигч, цэргийн ангиудын хэвлэл хариуцсан офицеруудыг хамруулахаар төлөвлөжээ.

         

Уулзалтын төгсгөлд ноён Жеон Неронд ЗХЖШ-ын дурсгалын зүйлийг гардууллаа. 

 

Холбоотой мэдээ
ДУРСГАЛЫН ХӨШӨӨ, ЦОГЦОЛБОРЫН НЭЭЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2021-09-30 14:01:01 Үзсэн: 202
ЭРҮҮЛ ДЭЛХИЙН ТӨЛӨӨ ЦУСАА БЭЛЭГЛЭЦГЭЭЕ
Нийтэлсэн: 2020-06-11 15:32:51 Үзсэн: 227
ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Нийтэлсэн: 2020-06-11 14:27:18 Үзсэн: 253
ЗӨВЛӨМЖ
Нийтэлсэн: 2020-03-22 16:17:49 Үзсэн: 222