Зэвсэгт хүчний тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Зэвсэгт хүчний бүтцэд “Тусгай хүчний цэрэг”-тэй байхаар хуульчлагдсан.
Зэвсэгт хүчний тухай Монгол Улсын хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын даргын тушаалуудаар Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлал 2020 оны 12 дугаар сард байгуулагдсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаар зарилгаар хурандаа Балжидын Баатарыг Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагчаар, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/1707 дугаар тушаалаар бригадын генерал Лхагвасүрэнгийн Гансэлэмийг Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн штабын даргаар, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/1848 дугаар тушаалаар тэргүүн ахлагч Болдын Гантөмөрийг Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн ахлагчаар тус тус томилсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 39 дүгээр зарилгаар Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч хурандаа Б.Баатарт Бригадын генерал цол, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаар зарилгаар Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн штабын дарга Бригадын генерал Л.Гансэлэмд Хошууч генерал цолыг тус тус хүртээсэн.
Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлал нь удирдлага, 2 газар, 2 хэлтэс, 1 алба, 3 тасаг гэсэн бүтцийн нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.