• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЬЕ
Нийтэлсэн: 2022-12-30
Үзсэн: 139

ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЬЕ
Нийтэлсэн: 2022-12-30 Үзсэн: 139



МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид, хилийн чанадад Монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөн, үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид, Зэвсэгт хүчинтэй ажил, амьдралаа холбосон нийт ажилтан, албан хаагчид, Эх орноо батлан хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж, эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье! Бид хамтдаа Монгол цэргийн түүхэнд “Тусгай хүчин” хэмээх тодотголтой түүхийг бүтээгээд даруй хоёр жилийг үдэн шинэ онтойгоо учран золгож байна. Улиран одож буй 2022 он Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн хөгжлийн стратегийг тодорхойлох бодлогын баримт бичгийг боловсруулан батлуулж, мэргэжлийн чадварлаг боловсон хүчин бэлтгэх, гадаад хамтын ажиллагаагаа хөгжүүлэн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтай хамтарсан команд штабын нэгдсэн сургууль, олон улсын болон хоёр талын хамтарсан сургалт, дадлагуудад ажилттай оролцсон амжилт бүтээлээр дүүрэн жил болж түүхийн хуудаснаа үлдэж байна. Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн хөгжлийн өнгө төрх, гаргасан амжилт, бүтээл бүхэн үүргээ амжилттай гүйцэтгэж буй цэнхэр дуулгатан энхийн цэрэг, ажил албандаа бүтээлчээр хандаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй нийт алба хаагчид Та бүхний хүч хөдөлмөрийн үр дүн гэдгийг Тусгай хүчний цэргийн командлагчийн зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа тэмдэглэн хэлхэд таатай байна. Ирээдүйд тэмүүлсэн өөдрөг үзэл, өрнүүн амжилт өөд урин дуудаж буй шинэ оноо халуун ам бүл, хамт олон, найз нөхдөөрөө аз жаргалтай угтаж, ирж буй 2023 ондоо эрүүл энх, ажил үйлс нь өөдрөг, хийморь, цог золбоотой байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

                                               ИРЖ БУЙ ШИНЭ ОНДОО СЭТГЭЛЭЭР ДУЛААН

                                                    ИТГЭЛЭЭР ДҮҮРЭН БАЙХ БОЛТУГАЙ!

                                    ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУСГАЙ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ

                                    БРИГАДЫН ГЕНЕРАЛ Б.БААТАР

Холбоотой мэдээ
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2022-10-21 Үзсэн: 166
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2022-09-20 Үзсэн: 166
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2022-07-10 Үзсэн: 155
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2022-05-31 Үзсэн: 152
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2022-05-28 Үзсэн: 144
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2022-05-13 Үзсэн: 141
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2022-04-28 Үзсэн: 136
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2022-03-16 Үзсэн: 143