Өмнөговь аймгийн Ханбогд сумын хилийн Гашуунсухайт боомтод “Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэгч Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газар, Зэвсэгт хүчний 110, 340 дүгээр анги болон бусад анги, салбаруудаас томилогдсон бие бүрэлдэхүүнд “Талархал” гардуулах арга хэмжээг энэ сарын 06-ны өдөр зохион байгууллаа.
Уг төсөл нь “Смарт эко транс” ХХК-ийн санаачлагаар “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Монголд төдийгүй Дэлхийн хуурай замд анх удаа хийгдэж байгаа Стратегийн ач холбогдол бүхий их бүтээн байгуулалт бөгөөд төслийн онцлог нь хилийн боомтуудын дэд бүтцийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, транзит улс болох нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.
Төсөлд оролцогч байгууллагуудаас хамгийн шилдэг гүйцэтгэгчээр Барилга-Инженерийн цэргүүдийг онцолж, “Смарт эко транс” ХХК-аас дайчдын хичээл зүтгэлийг үнэлж, автомашин, мөнгөн урамшууллыг олгосон нь Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнг илэрхийлсэн сайхан үйл явдал боллоо.
Тодруулбал, “Смарт эко транс” ХХК-ийн зүгээс Зэвсэгт хүчний 110 дугаар ангид “HYUNDAI STAREX” маркийн автомашин 1 нэгж, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид “HYUNDAI PORTER” маркийн автомашин 1 нэгж тус тус бэлэглэж, уг бүтээн байгуулалтад оролцсон 244 офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч, ажилтан алба хаагчдад 100,000 – 700,000 мянган төгрөгийн урамшуулал олгосон байна.
Баяр дээр баяр нэмж Барилга-инженерийн цэргийн удирдах газраас Зэвсэгт хүчний 110, 340 дүгээр ангиудад техникийн бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлж багаж, хэрэгсэлийн ком бэлэглэж, “Смарт эко транс” ХХК-ийн захиралд бидэнд их урам зориг өгсөнд талархан "Дурсамж" гардууллаа.
Батлан хамгаалахын сайдын тушаалаар сайшаагдаж, “Смарт эко транс” ХХК-ийн талархалын мөнгөн урамшуулалтай Барилга-инженерийн цэргүүд “Монгол наадам”-аа угтаж байна.
Их бүтээн байгуулалт-Бидний бахархал . . .