
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД
Зорилго: Агаарын цэргийн эрх зүйн орчныг боловсронгуй болгон зэвсэглэл, техникийн шинэчлэлийг эрчимжүүлж харьяа анги, салбаруудын үүрэг гүйцэтгэх чадавх, бэлэн байдлыг дээшлүүлэх.
Агаарын цэргийн үйл ажиллагааны зорилгын хүрээнд дэвшүүлсэн зорилтууд:
1. Агаарын цэргийг ашиглахтай холбоотой төлөвлөлт, дүрэм, журам, зааврыг шинэчлэн боловсруулж, бие даан үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх;
2. Зэвсэглэл, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг хэрэгжүүлж, техник технологийн дэвшлийг цэргийн хэрэгт нэвтрүүлэн, Агаарын цэргийн байлдааны болон хуулиар хүлээсэн үүрэг гүйцэтгэх чадавх, бэлэн байдлыг дээшлүүлэх;
3. Цэргийн сургалт бэлтгэлийн стандарт, хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хамтарсан сургалт, дадлагын тоог нэмэгдүүлэн, штабын бэлтгэлийн чанарыг дээшлүүлж, цэргийн албаны зохион байгуулалт, сахилга, дэг журмыг бэхжүүлэн, цэргийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах;
4. Шинээр хүлээн авсан зэвсэглэл техник дээр нисгэгч, нисэхийн инженер техникийн бүрэлдэхүүнийг шилжүүлэх сургалтыг зохион байгуулснаар мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх;
5. Хүний нөөцийн урт, дунд хугацааны төлөвлөлтийг боловсруулан, бие бүрэлдэхүүний нөхөн хангалт, томилгоонд чадахуйн зарчмыг төлөвшүүлэх;
6. Агаарын цэргийн байлдааны болон материал техникийн хангалт, төлөвлөлтийг зохион байгуулж, хуваарилагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, хяналт тавих.
7. Агаарын цэргийн үйл ажиллагааг төсвийн бодлого, санхүүжилтээр дэмжин, санхүүгийн хяналтыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих.
ЗЭСВЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ