
Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн Сургалт, соёл хүмүүжлийн албанаас ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч даргын албан даалгаврыг үндэслэн ангийн харьяа байгууламж, тусгай ротуудын 2020-2021 оны сургуулийн жилийн сургалт бэлтгэлийн явцыг шалгаж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шалган туслах ажлыг 2021 оны 02 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд улс оронд үүссэн нөхцөл байдал ковид-19 цар тахалтай холбогдуулан цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Тус шалгалтаар салбарын захирагчийн цэргийн сургалт бэлтгэлийг зохион байгуулах тушаал, заах арга зүйн зөвлөлийн гишүүдийг томилсон тушаал, ажил үүргийн хуваарь төлөвлөгөө, тайлан, сургалт, сэтгэл зүйн хангалтын мэдээ ирүүлсэн байдал, хичээлийн хуваарь, хичээлийн конспект, журнал хөтлөлт зэргийг шалгаж үнэлсэн байна.
Ахмад З.Анхбаяр