• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ШААРДЛАГАТАЙ ҮЕД 4 ЦАГИЙН ДОТОР ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭС НЭМЭЛТ ХҮЧ ГАМШГИЙН ГОЛОМТОД ХҮРЧ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ
Нийтэлсэн: 2015-04-20 14:42:34
Үзсэн: 43

ШААРДЛАГАТАЙ ҮЕД 4 ЦАГИЙН ДОТОР ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭС НЭМЭЛТ ХҮЧ ГАМШГИЙН ГОЛОМТОД ХҮРЧ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ
Нийтэлсэн: 2015-04-20 14:42:34 Үзсэн: 43



     Монгол Улсын хэмжээнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Булган аймгуудын нутаг  ой, хээрийн түймэртэй байна. Зэвсэгт хүчин үндсэн үүргээс гадна Зэвсэгт хүчний тухай хуулийн 4:2:3 дүгээр заалт  “Гамшиг аюулаас хүн ам, эд юмыг авран хамгаалах болон, тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулахад туслах”, Гамшигаас хамгаалах тухай хуулийн 2 дугаар бүлгийн 9:9 дүгээр заалт “Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Засгийн газрын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд гамшгийн үед аврах, хор уршигийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд Зэвсэгт хүчнийг татан оролцуулах шийдвэр гаргана” гэсэн заалтын хүрээнд удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаар ЗХЖШ-аас мэдээлэл хийлээ. Тус мэдээллийг ЗХЖШ-ын Aжиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Ганзориг, ХХЕГ-ын Хилийн албаны дарга, хурандаа Д.Мөнгөнжин нар хийлээ. 

   ЗХЖШ-т гамшгийн үед ОБЕГ-тай хамтран ажиллах төлөвлөгөө байдаг. Уг төлөвлөгөөг байнга тодотгож, тусгай үүрэг гүйцэтгэх бүлгүүдийг  томилгоожуулж, дадлага сургуулийг байнга хийж ирсэн юм.

     Өнөөдрийн байдлаар зүүн аймгуудад гарсан түймрийн голомт дээр Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 150 цэргийн алба хаагч Дорнод аймагт, 338 дугаар ангийн 106 цэргийн алба хаагч, 5 нэгж техник Сүхбаатар аймагт 2015 оны 04 дүгээр сарын  16-ны 12 цагаас эхлэн ажиллаж байна.

   Түүний зэрэгцээ Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн бүрэлдэхүүн ОБЕГ-ын 35, 63 дугаар ангиудтай хамтарсан ой, хээрийн түймэртэй тэмцэх сургуулийг зохион байгууллаад байна. Зэвсэгт хүчний 123 дугаар анги орон нутгийн ОБЕГ-ын харьяа ангитай хамтран малын гоц халдварт өвчний үед ажиллах дадлагыг хийсэн.

    Улирлын онцлог байдлаас шалтгаалан Зэвсэгт хүчний анги, салбаруудын  байнгын байрлалын гал түймэр, үер уснаас хамгаалах зогооныг сэргээн сайжруулах арга хэмжээ аваад байна.

ЗХЖШ, ХХЕГ  ой, хээрийн  түймэртэй тэмцэх ажилд оролцож буй анги, салбаруудтайгаа байнгын холбоотой байж, шаардлагатай дэмжлэг туслалцааг шуурхай авч хэрэгжүүлж байгаа бөгөөд зайлшгүй тохиолдолд 4 цагийн дотор Зэвсэгт хүчнээс нэмэлт хүч гамшгийн голомтод хүрч ажиллах боломжтой юм. 

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226