Бентью хотын Монголын батальоны захирагч хурандаа Б.Эрдэнэбат, офицер, ахлагч нараа, UNMISS-ын ажилтан албан хаагч болон хаагч болон өнөөдөр энд байгаа бүх иргэдээ, хүндэт зочидоо монголын орчин үеийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 93 жилийн ойн баярт зориулсан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын арга хэмжээнд уригдсан нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. 1961 онд Монгол Улс НҮБ-д анх элсэн орсон. Монголын энхийг сахиулагч нар эх орондоо ардчилсан нийгмийг хөгжүүлэх болон иргэн цэргийн хоорондын харилцааг нэмэгдүүлэх чухал ажлуудыг хийж ирсэн.
НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа өөр өөр газар оронд цэргийн, цагдаагийн, энгийн иргэдийг нэгтгэн ажиллуулах төрөл бүрийн арга замыг хөгжүүлсээр байна. Үүнээс гадна хууль эрхзүй, хүний эрх, иргэдийг хамгаалах гэх мэт ажлууд түлхүү хамрагдаж байна.
НҮБ улс төрийн үйл хэргийг орлож хийдэггүй хэдий ч 1950 оноос бусад бүлэглэлүүдтэй хамтран ажиллах болон энхийг дэмжих ажилд үнэнч шударгаар ажиллах зорилгоор энхийг сахиулах ажлыг чиглүүлэхэд чухал цөм нь болон ажиллаж байна. Бид өөрсдийгөө хамгаалах болон НҮБ-ын аюулгүй байдлын консулын мандатыг хамгаалахын тулд ил хүч хэрэглэдэг. Гэвч бид энийг сахиулах хэргийн саад болгогч нартай нүүр тулахад бэлэн байх ёстой.
2012 оны 03 сард UNMISS Бентью хотод Монголын батальон хүрэлцэн ирсэн ба бид өнөөдөр 4 сарын өмнө 2013 оны 11 сард ажиллагааны газар оронд хүрэлцэн ирсэн. Монголын батальоны III ээлжийн цэргийн алба хаагчтай хамт Монгол цэргийн өдрийн баярыг тэмдэглэж байна.
Нэмж хэлэхэд мандатын болон бусад нэгдсэн үндэстний бусад үүргийг хэрэгжүүлэхэд Монголын батальоны III ээлжийн бүрэлдэхүүн UNMISS –ийн ажилчин алба хаагчдад дэмжлэг, хамгаалалт, энгийн иргэдийн хамгаалалт, хүмүүнлэгийн олон төрлийн үйл ажиллагааны хамгаалалт зэргийг хангах зэрэг маш олон идэвх санаачлагатай оролцож байна.
UNMISS Хүчний Дээд Штаб болон энгийн ажилтан албан хаагчид орон нутгийн төлөөлөгч нартай хамтран ажилласаар ирсэн бөгөөд Орон нутгийн ард иргэд Өмнөд Судан Улсын бусад хэсгүүдэд болон Юнити мужийн Монгол Улсын III Батальоны хийж амжуулсан хийчээнгүй ажиллуудад маш их талархаж байдаг.
Одоогоор Монголын III мотобуудлагын батальоны цэргийн албан хаагч Бентью, Парианг, Ийда зэрэг гурван тусдаа газар үүрэг гүйцэтгэж байна. Ийда хотод дүрвэгсдийн лагерт байрлах НҮБ, Дүрвэгсдийн асуудлыг хариуцсан хорооны харуул хамгаалалтынг ханган ажиллаж байна.
Дөрвөн сарын өмнө томилогдож ирсэнээсээ хойш Монголын Мотобуудлагын III Батальон маш чухал төлөвлөгөөт ажилуудыг хийж гүйцэтгэсэнийг дурдвал энгийн иргэдийн хамгаалахын тулд UNMISS базын дотор хамгаалалтыг төгөлдөржүүлэх ажилд өндөр туслалцаа үзүүлсэн бөгөөд харуул хамгаалалтыг хүчжүүлэн ажиллахын зэрэгцээгээр олон тооны эргүүл, цувааны үүргийг гүйцэтгэсний дотор НҮБ хүнсний цуваа хамгаалалт, хүнс тараах үеийн хамгаалалт, Бентью, Парианг болон бусад нутаг дэвсгэрийн эргүүл зэрэг үүргүүдийг амжилттай гүйцэтгэсээр байна. Монголын III мотобуудлагын батальон Өмнөд Судан улсын ард иргэд болон UNMISS –н хооронд олон төрлийн арга хэмжээг зохион байгуулахын тулд UNMISS бусад салбаруудтай маш нягт хамтран ажилладаг. Үүнд:
UNMISS-н мандатыг гүйцэтгэхийн тулд UNMISS болон Монгол Улсын III Батальон хоёр энд тасралтгүй хичээн ажиллаж байгааг өөр ямар нэгэн илүү сайн жишээгээр тайлбарлах хэрэггүй гэж би бодож байна. Хотын засаг захиргаа, орон нутгийн төлөөлөгч нар, тухайн мужийн ард иргэдтэй хамтран ажиллах, UNMISS болон Монгол Улсын III Батальон нутгийн ард иргэдийн хамгаалахад туслалцаа үзүүлж байгаа зэрэг нь энхийн үйл ажиллагаа, үндэстнийг дахин эвлэрүүлэхэд дэмжих, хүний эрх болон хүмүүнлэгийн туслалцаанд дэмжлэг үзүүлэхэд гол ажил болж байгаа юм. Тэгснээр хамгийн залуу орон өөрийн орны хүүхдүүд өөрсдийхөө мөрөөдөлдөө хүрч чадах энх тайван нийгмийг бий болгоход эвлэрүүлэх болон дахин сэргээн босгох үйл ажиллагааг өөрсдөө явуулж чадна.
Энэ нь бид бүгдээс Юнити Мужийн ард иргэдэд өгч байгаа үүрдийн залгамжлал байх болно.
НҮБ-н Нарийн бичгийн дарга болон Төрийн нарийн бичгийн тусгай төлөөлөгч болон тэдний Өмнөд Судан Улсад ажиллаж байгаа баг, онцгойлон өөрсдийхөө Юнити Мужийн энд ажиллаж байгаа UNMISS–н багийнхаа нэрийн өмнөөс Монгол Улсын батальоны III ээлжийн нийт бие бүрэлдэхүүнд хийсэн бүх зүйлд нь талархалаа илэрхийлэе. “Монгол Цэргийн Баяраа” сайхан тэмдэглээрэй.