• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“Кhaan Quest-2014”-ын хүмүүнлэгийн ажил өндөрлөв
Нийтэлсэн: 2014-08-08 15:48:43
Үзсэн: 91

“Кhaan Quest-2014”-ын хүмүүнлэгийн ажил өндөрлөв
Нийтэлсэн: 2014-08-08 15:48:43 Үзсэн: 91



“Khaan Quest-2014” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлагын хүрээнд зохион байгуулагдсан хүмүүнлэгийн ажил Нийслэлийн Баянгол дүүргийн 114 дүгээр цэцэрлэгт явагдсан юм. Тус цэцэрлэгийн бүрэн засварыг Зэвсэгт хүчний 017 дугаар анги болон АНУ-ын Тэнгисийн явган цэргийн инженерийн бие бүрэлдэхүүн хамтран гүйцэтгэж, барилгыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо.Арга хэмжээнд ЗХЖШ-ын АУГ-ын газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан, АНУ-ын ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташегийн албаны цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хошууч Адам Негри, Баянгол дүүргийн Засаг даргын орлогч П.Цэцэгмаа болон албаны бусад хүмүүс оролцов.“Тус ажиллагаа нь Монголын болон АНУ-ын Зэвсэгт хүчний цэргийн инженерийн бие бүрэлдэхүүний мэргэжлийн чадавх болоод цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой” хэмээн хошууч Адам Негри онцолсон юм. Мөн Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо талархал дэвшүүлж, дэслэгч Очирбат, гагнуурчин дэд ахлагч Баттөр, мужаан дэд ахлагч Цахиажав, дэд ахлагч Ууганбаяр нарыг шагнаж, урамшууллаа.

Холбоотой мэдээ
ХААНЫ ЭРЭЛД СУРГУУЛЬ ХААЛТАА ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2022-06-21 08:59:49 Үзсэн: 246
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2022-06-09 08:21:42 Үзсэн: 226
ХАМТАРСАН ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2020-05-14 18:36:49 Үзсэн: 476
“MPAT TEMPEST EXPRESS-36” СУРГУУЛЬ
Нийтэлсэн: 2019-12-13 19:30:46 Үзсэн: 247