• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХАЛХЫН ГОЛЫН ДАЙНЫ ТҮҮХИЙН СУДАЛГАА, ӨНӨӨ ҮЕИЙН ТАЛААР ЭРДЭМТЭН, СУДЛААЧИД ЧУУЛЛАА
Нийтэлсэн: 2014-08-27 16:44:03
Үзсэн: 86

ХАЛХЫН ГОЛЫН ДАЙНЫ ТҮҮХИЙН СУДАЛГАА, ӨНӨӨ ҮЕИЙН ТАЛААР ЭРДЭМТЭН, СУДЛААЧИД ЧУУЛЛАА
Нийтэлсэн: 2014-08-27 16:44:03 Үзсэн: 86



  Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойн хүрээнд БХЭШХ - ээс  “Халхын голын дайны түүхийн судалгаа, Өнөө үе” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа.

1989 оноос эхлэн зохион байгуулж буй энэхүү уламжлалт олон улсын хуралд Монгол,  Орос, Японы эрдэмтэд оролцож эхэлсэнээр дайны түүхийн асуудлаар дайтаж байсан талуудын эрдэмтэд санал бодлоо чөлөөтэй солилцох болсон юм.

Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын их, дээд, сургууль, хүрээлэнгүүдийн эрдэмтдээс гадна ОХУ - ын ШУА - ийн Сибирийн тасгийн Монгол, будда, түвд судлалын хүрээлэн, БНХАУ - ын Харбин хотын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Номун ханы дайны судалгааны газар,  Япон улсын Үндэсний Батлан хамгаалахын хүрээлэнгийн эрдэмтэд урилгаар оролцжээ.

 

 

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Халхын голын дайны түүхийн судалгаа, өнөө үе”, “Монголын ард түмний түүхэн хувь заяан дахь Халхын гол”, “БНМАУ - ын талаарх Японы сонирхол (1925-1931 он)”, “Номун ханы хурцадмал зөрчилдөөн, ЗХУ болон Японы цэргийн удирдлага”, “1936-1940 оны хоорондох ЗХУ, БНМАУ-ын цэргийн хамтын ажиллагааны судалгааны асуудалд”, “Зөвлөлт, Монголын цэргийн урлагийн Халхын голын дайн дахь туршлага, сургамж”, “Халхын голын дайн ба Монгол Улсын эдийн засаг”, “Халхын голын дайнд оролцсон цэргийн дээд дарга зарим хүний хувь заяаны асуудал”, “Г.К.Жуковын хэрэгжээгүй нэгэн тушаалын тухай өгүүлэх нь”, ”Монголын түүх” хичээлийн хөтөлбөрөөр оюутан, залуучуудад эх оронч үзэл, хүмүүжлийг олгох боломжууд” гэх зэрэг сонирхолтой илтгэлүүдийг гадаад, дотоодын 17 эрдэмтэн тавьж, хэлэлцсэн юм.

 

 

 

Илтгэгч нар Халхын голын дайны түүхийн сэдвээр өөрсдийн судалгааны ажлын үр дүнгээ харилцан мэдээлж, судалгааны ажлын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар харилцан санал солилцохын зэрэгцээ түүхэнд төдий л судлагдаагүй бие хүмүүс, үйл явдлын тухай хөндөж, зарим зүйлд шүүмжлэлтэй хандаж байв.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226