• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ОЮУТАН-ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Нийтэлсэн: 2014-08-27 17:02:09
Үзсэн: 87

ОЮУТАН-ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Нийтэлсэн: 2014-08-27 17:02:09 Үзсэн: 87



“Оюутан-цэрэг хөтөлбөр”-т хамрагдсан залуус 4 сарын хугацаанд эрчимжүүлсэн сургалт бэлтгэлд хамрагдаж хугацаат цэргийн алба хаалаа. Тэд өнөөдөр Чингис хааны талбайд цэргийн тангараг өргөж, эх орны хүү болсноо ээж аав, элгэн түмэндээ харуулав. Цэргийн тангараг өргөх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нарын удирдах бүрэлдэхүүн, Монголын Оюутны холбоо, оюутан-цэргүүдийн ар гэрийн төлөөлөл, нийслэлийн иргэд оролцож баярыг нь хуваалцсан юм.

 

 

 

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ үеэр хэлсэн үгэндээ “ Цэргийн тангараг өргөнө гэдэг жинхэнэ эр цэрэг болж, эх орон дуудсан цагт хэзээд бэлэн байхаа илэрхийлж буй хэрэг юм. Цэргийн тангараг гэдэг эх орон, амины үнэтэй. Би монгол хүн бүрийг цэргийн алба хаах ёстой гэж боддог. Цэргийн алба хаах хугацаанд эх орноо хайрлах сэтгэл илүү их асч, хүний үг даах чадвар, тэсвэр тэвчээр, сахилга зохион байгуулалт гээд олон зүйлд суралцаж төлөвшдөг юм. “Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийг оюутан залуус, ард иргэд талархан дэмжиж хүлээн авсан. Уг хөтөлбөрийг цаашид улам боловсронгуй болгож, олон залуусыг хамруулах бодлого барин ажиллаж байна.” хэмээн онцолж тангараг өргөсөн дайчдад амжилт хүслээ.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226