• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“СЭЛЭНГЭ-2014” ХЭЭРИЙН СУРГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ӨРНӨЖ БАЙНА.
Нийтэлсэн: 2014-08-14 17:14:16
Үзсэн: 101

“СЭЛЭНГЭ-2014” ХЭЭРИЙН СУРГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ӨРНӨЖ БАЙНА.
Нийтэлсэн: 2014-08-14 17:14:16 Үзсэн: 101



      Монгол улс, ОХУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Сэлэнгэ” хэмээх тодотголтой байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг 2008 оноос эхлэн 2 орны нутаг дэвсгэрт ээлжлэн зохион явуулж ирсэн. Энэ жилийн тухайд тус хээрийн сургуулийг Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойд зориулан Дорнодын тал нутагт хийхээр төлөвлөгдөн бэлтгэл ажил өрнөж, ОХУ-аас оролцох цэргийн багийн бие бүрэлдэхүүн Монголын тал нутагт шилжин байршаад байна. 7 дахь жилдээ тасралтгүйгээр өрнөж буй “Сэлэнгэ-2014” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль энэ жил анх удаагаа Улс орны минь өнөө цагийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бий болгохын төлөө амь хайргүй тэмцэлдэн явсан өвөг дээдсийн минь ялалтаа дархалсан түүхт Дорнодын их талд өрнөхөөр төлөвлөгдөн бэлтгэл ажил өрнөж байна. Тус газар оронд Зэвсэгт хүчний 327-р анги байрладаг бөгөөд хээрийн сургуулийн бэлтгэл ажлыг базаахаар ангийн бие бүрэлдэхүүн 7 сард хээрийн байрлалд шилжиж байрлаж газар районыг бүрэн тохижуулжээ.  

     “Сэлэнгэ-2014” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль харилцан бие биеэнээсээ суралцах, урьд өмнөх хамтарсан сургуулиудын үеэр сурч мэдсэн, хуримтлуулсан дадлага туршлагаа бататгах, хамтран үүрэг гүйцэтгэх боломж бололцоог эрэлхийлэх, нэмэгдүүлэх зэрэг олон талын чухал ач холбогдолтой сургууль юм.

     10 хоногийн турш үргэлжлэх сургуулийн үеэр 2 орны өв соёл, зан заншлийг илэрхийлсэн урлаг соёлын арга хэмжээ өрнөхөөр төлөвлөгдсөн бөгөөд ОХУ-аас ирсэн цэрийн алба хаагчдад Чойбалсан хотыг танилцуулж, баялаг арвин аймгийн музейг үзүүлж сонирхуулна. Тус хээрийн сургууль Дорнод аймгийн Хэрлэн сумын 5-р баг, ард олны хэлж заншсанаар Мөнххэт талд энэ сарын 15-нд албан ёсны нээлтээ хийнэ.

Холбоотой мэдээ
ХААНЫ ЭРЭЛД СУРГУУЛЬ ХААЛТАА ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2022-06-21 08:59:49 Үзсэн: 245
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2022-06-09 08:21:42 Үзсэн: 226
ХАМТАРСАН ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2020-05-14 18:36:49 Үзсэн: 476
“MPAT TEMPEST EXPRESS-36” СУРГУУЛЬ
Нийтэлсэн: 2019-12-13 19:30:46 Үзсэн: 247