Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр хуралдааны шийдвэр.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм"-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Зэвсэгт хүчний Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын хэлтсийн даргыг томилохоор шийдвэрлэв.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.7 дахь заалт, Цэргийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь заалт, 26.3 дахь хэсэг, 26.3.2 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 41 дүгээр зарлигаар баталсан “Цэргийн цол олгох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалт, 3 дугаар зүйлийн 3.2, 3.3, 3.7 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг тус тус үндэслэн хурандаа цолыг-21, дэд хурандаа цолыг-8, хошууч цолыг-7, ахмад цолыг-20, ахлах дэслэгч цолыг-10, тэргүүн ахлагч-1 бүгд 67 цэргийн алба хаагчдад цолыг олгохоор шийдвэрлэв.
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 99 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний зарим офицеруудыг Зэвсэгт хүчний “Хүндэт тэмдэг”-ээр 4 офицерыг шагнахаар шийдвэрлэв.
Ахмад настны тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 14.6 дахь заалтыг үндэслэн нэг чөлөөнд байгаа офицерт тусламж олгохоор шийдвэрлэв.