
ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх Цэргийн атташе, хурандаа Өзгүр Үнсалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тэр бээр томилолтынхоо хугацаанд хоёр улсын Батлан хамгаалах салбар, тэр дундаа Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг улам хөгжүүлэх талаар хичээн ажиллахаа мэдэгдэв.
ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг атташед хандан Монгол Улсад ажиллахаар томилогдсонд нь баяр хүргэж, амжилт хүсээд хоёр улсын Зэвсэгт хүчний цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцсон юм. Хурандаа Өзгүр Үнсал нь БНТУ-аас Монгол Улсад албан томилолтоор ажиллаж буй гурав дахь цэргийн атташе юм.
Эх сурвалж: "Соёмбо" сонин