• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Бригадын генерал Олли Браун: МОНГОЛ ЦЭРГҮҮД ХЭЗЭЭД ИТГЭЖ БОЛОХ НӨХӨР БАЙЖ ЧАДДАГ
Нийтэлсэн: 2021-02-08 17:23:47
Үзсэн: 347

Бригадын генерал Олли Браун: МОНГОЛ ЦЭРГҮҮД ХЭЗЭЭД ИТГЭЖ БОЛОХ НӨХӨР БАЙЖ ЧАДДАГ
Нийтэлсэн: 2021-02-08 17:23:47 Үзсэн: 347



 

    ИБНАУ-д явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын цэргийн ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа дэд хурандаа М.Түвшинжаргал захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний XII дугаар ээлжийн цэргийн багийнхан хариуцсан үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байна. Тус цэргийн багийн үйл ажиллагаатай 2021 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Кабулын аюулгүй байдлыг хангах хүчний командлагч, бригадын генерал Олли Браун танилцжээ. Цэргийн багийн захирагч, дэд хурандаа М.Түвшинжаргал гүйцэтгэж байгаа үүрэг, сургалт дадлагын талаар танилцуулаад цэргийн алба хаагчдын амралтын байруудыг сонирхуулсан байна.

     Энэ үеэр бригадын генерал Олли Браун хэлсэн үгэндээ “Монгол Улсын Зэвсэгт хүчний цэрэг дайчдад бид бүрэн итгэдэг. Ээлж солигдож ирэхдээ ч өмнөх шигээ цул байж, үүрэг гүйцэтгэлтээрээ манлайлагч хэвээрээ байж чаддаг. Монгол цэргүүд цаанаасаа нэг өгөгдөлтэй дайчин эрс юм” хэмээн онцолсон байна. Мөн тэрээр дэд хурандаа М.Түвшинжаргалыг цэргийн багийнхныхаа сургалт бэлтгэлийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаад талархлаа илэрхийлээд өөрийн нэрэмжит дурсгалын медалион хадгалуулжээ.

Холбоотой мэдээ
БНТУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Нийтэлсэн: 2022-11-28 18:06:58 Үзсэн: 256