• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХОЁР ОРНЫ ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ОНЦОЛЖЭЭ
Нийтэлсэн: 2021-02-23 12:00:00
Үзсэн: 684

ХОЁР ОРНЫ ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ОНЦОЛЖЭЭ
Нийтэлсэн: 2021-02-23 12:00:00 Үзсэн: 684



   

  Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк улсад суугаа Элчин сайдын яамны элчин зөвлөх Б.Хулан, Батлан хамгаалахын атташе, хошууч генерал Ж.Бадамбазар нар 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Турк улсын “AMAC” болон “MSI” сэтгүүлийн редакцид зочилж, хоёр улсын найрсаг харилцаа, цэргийн хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Хошууч генерал Ж.Бадамбазар Монгол Улс, Турк улсын цэргийн хамтын ажиллагааны талаар танилцуулж, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид НҮБ-ын болон НАТО-гийн энхийг сахиулах ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа талаар тодотгожээ. Мөн тэрээр хоёр орны цэргийн алба хаагчдын хамтарсан сургалт дадлагыг цохон тэмдэглээд Монгол Улс, Бүгд Найрамдах Турк улсын батлан хамгаалах салбарын өнөөгийн харилцаа, хамтын ажиллагааг шинэлэг агуулгаар баяжуулж, үр өгөөжийг нэмэгдүүлэхээр ажиллаж буйгаа онцолсон байна.

 

Холбоотой мэдээ
БНТУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Нийтэлсэн: 2022-11-28 18:06:58 Үзсэн: 256