• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Дэд хурандаа Филлип Лью: МОНГОЛ ЦЭРГҮҮДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙГААДАА БАХАРХАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2021-03-16 15:32:01
Үзсэн: 108

Дэд хурандаа Филлип Лью: МОНГОЛ ЦЭРГҮҮДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙГААДАА БАХАРХАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2021-03-16 15:32:01 Үзсэн: 108



АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Филлип Лью:

-Эрт дээр үеэс эрэлхэг дайчдын эх орон болох Монгол Улсад АНУ-ын Батлан хамгаалах салбарыг төлөөлөн атташегаар ажиллаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Монгол цэргүүд өнөөдөр ч Ирак, Африк, Афганистанд энхийг сахиулах үйлсэд нэр төртэйгөөр зүтгэж байгаа билээ. Би “Цөлийн хавар”, “Иракийн эрх чөлөө” ажиллагаануудад 4 удаа үүрэг гүйцэтгэсэн ахмад дайчны хувьд, дайны талбарт тулгардаг бэрхшээлүүдийг хэн хүнээс илүү мэдэх бөгөөд орчин цагийн байлдааны хүнд хэцүү ажиллагаанд болон энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчин, түүний нэгж, бие бүрэлдэхүүнийг бэлтгэхэд өөрийн хувь нэмрийг оруулах болсондоо туйлын баяртай байна. "Сумны эсрэг сөрөгчид" хэмээн танигдсан Монгол цэргүүд эр зориг, мэргэжлийн ур чадвараараа дэлхийд гайхагддаг.

Хэдийгээр би Монгол цэргүүдтэй Иракт 2003-2009 онд хамт алба хаах боломж олдоогүй ч, тэдний тухай дайсны халдлагыг таслан зогсоож олон хүний амийг аварсан, аюултай хэрхэн нүүр тулж бусдын амь насыг хамгаалдаг талаар олон сайхан гайхалтай түүхийг сонсож байсан. Ингээд олон жилийн дараа Монгол дахь цэргийн атташегаар томилогдоход энэ сайхан дурсамжууд эргэн сэргэснээр барахгүй Иракт үүрэг гүйцэтгэсэн хамт олонтой уулзах завшаан тохиолдсон. Байлдаанд мөр зэрэгцэн тулалдсан андууд л бие биеэ юунаас илүүтэйгээр ойлгож үнэт харилцааг бий болгож чаддаг.

Бид дэлхийн өнцөг булан бүрээс бие биеэ огт танихгүйгээр тулаанд ордог ч эрэлхэг дайчид нэг л хэлээр ярьдаг. Энэ нь эх орныхоо төлөө, хүлээсэн тангарагтаа үнэнч, амь биеэ хайрлахгүй зүтгэх юм. Би монгол цэргүүдтэй болон монголчуудтай хамтран ажиллаж байгаадаа үнэхээр бахархаж байна. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд түүхт 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье!

Эх сурвалж: “Соёмбо” сонин

Холбоотой мэдээ
БНТУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Нийтэлсэн: 2022-11-28 18:06:58 Үзсэн: 256