• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Дэд хурандаа Со Мун Сог: ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ХОЁР УЛСЫН ХАРИЛЦААНД ЧУХАЛ БАЙР СУУРИЙГ ЭЗЭЛДЭГ
Нийтэлсэн: 2021-03-16 15:46:03
Үзсэн: 124

Дэд хурандаа Со Мун Сог: ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ХОЁР УЛСЫН ХАРИЛЦААНД ЧУХАЛ БАЙР СУУРИЙГ ЭЗЭЛДЭГ
Нийтэлсэн: 2021-03-16 15:46:03 Үзсэн: 124



БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Со Мун Сог:

Эрхэм Монгол Улсын цэрэг дайчид аа!

Монгол Улсад Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын халуун мэндийг хүргэж байна.

Энэ жил БНСУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 31 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн хугацаанд хоёр улс батлан хамгаалах, эдийн засаг, соёл урлаг зэрэг олон салбарт идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлж ирсэн бөгөөд 2011 оноос эхлэн “Иж бүрэн түншлэлийн харилцаа” болгон өргөжүүлж ирснийг төд удалгүй “Стратегийн түншлэлийн харилцаа”-ны түвшинд дэвшүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

Ялангуяа цэргийн хамтын ажиллагаа нь хоёр орны хөгжил дэвшилд чухал байр суурь эзэлж ирсэн бөгөөд цаашид ч уг байр суурь хэвээр хадгалагдана гэж бодож байна. Өнгөрсөн жилийн эхэн үеэс дэлхий нийт "Ковид-19" цар тахлын хүнд хэцүү үеийг даван туулахын төлөө хамтран ажиллаж ирсэн билээ. Монгол Улсын Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож буй энэ жил Монгол Улс төдийгүй дэлхийн бүхий л улс орон цар тахлыг амжилттай даван туулж ердийн байдалдаа эргэн орохыг хүсэхийн зэрэгцээ манай хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа ч мөн шинэ агуулга, чиглэлээр улам хөгжих жил болно гэж найдаж байна.

Дэлхийн түүхэнд хамгийн өргөн уудам газар нутгийг эзэлсэн Чингис хааны үр сад, дэлхийн энх тайван, бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах шинэ түүхийг бичилцэж буй монгол цэргийн үйл хэрэг, хичээл зүтгэлд хүндэтгэл илэрхийлэхийн ялдамд Монгол Улсын Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлье.

Энэ цаг үед миний бие БНСУ-аас Монгол Улсад суугаа Батлан хамгаалахын атташегаар томилогдон ажиллаж байгаа нь нэр төрийн хэрэг хэмээн бодохын зэрэгцээ хоёр орны хөгжил дэвшлийн төлөө хүчин зүтгэж байгаа энэхүү цаг үе надад нандин дурсамж болон үлдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Солонгос Монголын уламжлалт найрсаг харилцаа улам бүр батжиж, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхийн төлөө та бүхнийг хамтран зүтгэхийг хүсэхийн сацуу Монгол Улсын Зэвсэгт хүчинд хөгжил дэвшлийг хүсэн ерөөе.

Эх сурвалж: "Соёмбо" сонин

Холбоотой мэдээ
БНТУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Нийтэлсэн: 2022-11-28 18:06:58 Үзсэн: 256