• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУРАНДАА ЦОЛ ОЛГОЛОО
Нийтэлсэн: 2021-05-27 14:24:42
Үзсэн: 726

ХУРАНДАА ЦОЛ ОЛГОЛОО
Нийтэлсэн: 2021-05-27 14:24:42 Үзсэн: 726



ЗХЖШ-ын даргын тушаалаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа Т.Буянбат, ҮБХИС-ийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Агаарын цэргийн тэнхимийн дарга, дэд хурандаа Б.Ганзам, тус сургуулийн Артиллер, зэвсгийн тэнхимийн дарга, дэд хурандаа Ц.Цэрэнбат, тус сургуулийн Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Аюулгүй байдал, батлан хамгаалах судлалын төвийн дарга, дэд хурандаа Б.Эрдэнэчимэг нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо. ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг шинэхэн хурандаа нарт хандаж "Орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн түүхэн жилд хурандаа цол хүртсэнд баяр хүргэе. Цол дагаж бяр гэхээс илүү үүрэг хариуцлага танд очиж байна. Харилцаа, хандлага, төлөвшил, ажил хариуцах чадвараараа тэргүүлэгч байж, албаныхаа төлөө өөрийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээ бүрэн зориулж ажиллаарай" гээд албанд нь өндөр амжилт хүслээ.

 

Холбоотой мэдээ