• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ЦЭРГИЙН РАЛЛИ” ТЭМЦЭЭНЭЭС МЕДАЛЬ ХҮРТСЭЭР БАЙНА
Нийтэлсэн: 2021-08-27 09:49:13
Үзсэн: 84

“ЦЭРГИЙН РАЛЛИ” ТЭМЦЭЭНЭЭС МЕДАЛЬ ХҮРТСЭЭР БАЙНА
Нийтэлсэн: 2021-08-27 09:49:13 Үзсэн: 84



          Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж буй “Цэргийн ралли-2021” олон улсын тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид амжилттай оролцсоор байна. Энэ сарын 25-ны өдөр явагдсан тэмцээний гуравдугаар шат буюу багийн болон пулемётын буудлагын дүн гарсан тухай мэдээ ирүүллээ.

            Тодруулбал, багийн буудлага (5,45 мм-ийн АКМС-74)-ын ангилалд нийт 28 баг өрсөлдсөнөөс “КамаЗ 4х4” ангилалд өрсөлдөж буй хоёрдугаар багийн чиглүүлэгч, дэслэгч М.Шийрэвноров, жолооч, ахмад П.Ганхуяг нар алтан медаль хүртжээ.

          Мөн энэ сарын 27-ны өдөр зохион байгуулагдах 4 дүгээр шатны буюу багийн уралдааны ангилалд манай баг тамирчид эрчимтэй бэлтгэж байна.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 227