• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 089 ДҮГЭЭР АНГИД ...
Нийтэлсэн: 2021-08-30 16:02:54
Үзсэн: 76

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 089 ДҮГЭЭР АНГИД ...
Нийтэлсэн: 2021-08-30 16:02:54 Үзсэн: 76



     Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 089 дүгээр ангид энэ сарын 28-ны өдөр тээврийн хэрэгслийн тооллого, техникийн хяналтын улсын үзлэг явагдлаа.

     Энэ удаагийн үзлэгийг Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын албаны дарга, хурандаа Л.Баярцогтоор ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй комисс явуулсан бөгөөд уг үзлэг нь ангийн техникийн үзлэгээр эхэлж, жолооч нарын дүрмийн мэдлэгийн шалгалтаар үргэлжилсэн байна. Мөн үзлэгийн төгсгөлд Тээврийн хяналтын албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Ганхуяг “Ажлын байран дахь хариуцлага” сэдвээр сургалтыг зохион байгуулжээ.

     Энэ жилийн улсын үзлэг нь ангийн түүхт 100 жилийн ойн босгон дээр явагдаж байгаагаараа онцлог бөгөөд ямар нэгэн зөрчил, дутагдалгүйгээр амжилттай шалгагдсан нь бие бүрэлдэхүүний дийлэнх хувийг нь эзэлдэг жолооч нарын их ойдоо барьж буй бэлэг төдийгүй жолооч нарын ажилдаа хандах хандлага, хариуцлага, үр бүтээл, чадвар зэргийн илэрхийлэл байлаа.

 

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 227