• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРААД БАЙНА
Нийтэлсэн: 2021-08-30 16:06:24
Үзсэн: 72

ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРААД БАЙНА
Нийтэлсэн: 2021-08-30 16:06:24 Үзсэн: 72



     Өчигдөр буюу 8 дугаар сарын 29-ний өдөр "Танкийн биатлон 2021" олон улсын тэмцээнд оролцож байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний багийн ахмад Р.Ариунболд захирагчтай 3 дугаар экипаж уралдсан байна.

     Тус экипаж нь 24 минут 14 секундын амжилттайгаар устгах ёстой байгаа бүрэн устгаснаар гараандаа 2 дугаар байр эзэлсэн амжилтыг үзүүлжээ.

     Ингэснээр манай улсын Зэвсэгт хүчний баг ганцаарчилсан уралдааны төрөлд устгавал зохих 15 байгаа бүрэн устгаж, нийт 1.14.31 цагийн амжилттайгаар 7 дугаар байранд орсон бөгөөд дараагийн буухиа уралдаанд оролцох болзлыг хангасан байна.

     Олон улсын энэхүү тэмцээн нь ганцаарчилсан болон буухиа уралдаан гэсэн 2 үеэр зохион байгуулагддаг ба нэгдүгээр дивизионд оролцсон 11 багаас 8 баг буухиа уралдаан буюу хагас шигшээд шалгарч, хагас шигшээ уралдаанаас 4 баг шигшээ уралдаанд шалгарах зарчмаар явагддаг байна. Ташрамд сонирхуулахад, манай баг тамирчид өнөөдөр хагас шигшээгийн өнгө, дарааллаа сонгоно.

 

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 227