• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУД ӨРСӨЛДӨЖ БАЙНА
Нийтэлсэн: 2021-09-10 17:55:31
Үзсэн: 96

ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУД ӨРСӨЛДӨЖ БАЙНА
Нийтэлсэн: 2021-09-10 17:55:31 Үзсэн: 96



       Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд явагдах буудлагын тэмцээний нээлтэд зориулсан ёслолын ажиллагаа энэ сарын 10-ны өдөр Хужирбулан дахь Зэвсэгт хүчний Сургалтын төвд боллоо.

        Энэхүү нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг болон тэмцээнд оролцогч байгууллагуудын удирдлага, баг тамирчид оролцлоо.

        Халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд баримтлан зохион байгуулж буй тэмцээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Онцгой байдлын Ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Дотоод хэргийн их сургуулийн баг тамирчид оролцож буй нь уг тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгож байна.

        Энэхүү тэмцээн нь Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, орчин цагийн Зэвсэгт хүчний 100, Цагдаагийн байгууллагын 100, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 100 жилийн тэгш ойнууд тохиосон жил болж байгаагаараа онцлогтой.

       Тэмцээн мэргэн буудагчийн, гар бууны, карбины, холимог болон байгууллагуудын удирдлагын гэсэн төрлүүдээр явагдах ба энэ удаагийн тэмцээнийг Зэвсэгт хүчний Жанжин штабаас зохион байгуулж байгаа юм.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Гэрэл зургийг: Ахлах ахлагч Г.БАТ-ЭРДЭНЭ

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 227