НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, энхийг сахиулах ажиллагааны тэргүүн Жан-Пьер Лакруа Өмнөд Судан Улсад 9 дүгээр сарын 9-12-ны өдрүүдэд айлчиллаа.
Жуба бүсийн командлагч, бригадын генерал Б.Эрдэнэбат хүчний штабаас өгсөн үүргийн дагуу Жуба бүсийн командлалын БНХАУ-ын хүндэт харуул угтан авах бэлтгэл ажлыг хангуулж 9 дүгээр сарын 12-ны өдөр хүндэт зочныг угтан авахад Хүчний командлагч, орлогч дарга нартай хамт байлцсан юм.
Айлчлалын төгсгөлд ноён Жан-Пьер Лакруа хэлсэн үгэндээ "НҮБ дахь манай хамт олон, хүмүүнлэгийн үйлс, энхийг сахиулах, хөгжлийн тусламж, эмэгтэйчүүд, охид, хүүхдүүдийг хамгаалах үүргээ сайн гүйцэтгэж байгаа гэдгийг би хүн бүрд батлан хэлэхийг хүсэж байна. Өмнөд Суданы ард түмнийг энх тайвнаар урагшлахад чадах бүхнээ үргэлжлүүлэн хийх болно” гэв.
Мөн тэрээр Нил мөрний дээд мужийн Малакал хотод очиж, эндхийн үер, мөргөлдөөний аймшигт үр дагаврыг өөрийн нүдээр харсан бөгөөд USG Lacroix мужийн эрх баригчид болон хүмүүнлэгийн түншүүдтэй уулзаж, нүүлгэн шилжүүлсэн хүмүүст тулгарч буй бэрхшээлийг сонсов. Түүнчлэн Ерөнхийлөгч Салва Киир, Батлан хамгаалахын сайд Анжелина Тени нартай уулзаж тодорхой сэдвүүдээр ярилцсан байна.