• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 015 ДУГААР АНГИ ХУРАНДАА О.СЭРДАРЫН НЭРЭМЖИТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2021-10-04 11:35:30
Үзсэн: 56

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 015 ДУГААР АНГИ ХУРАНДАА О.СЭРДАРЫН НЭРЭМЖИТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2021-10-04 11:35:30 Үзсэн: 56



      Энэ жил Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хувьд олон түүхэн ой тохиож байгаагийн нэг нь Зэвсэгт хүчний 015 дугаар анги 100 жилийн ойн босгыг давсан явдал юм. Энэ хүрээнд тус ангийг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар тогтоолоор Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Осорын Сэрдарын нэрэмжит болгосон юм. Харин өнгөрсөн Баасан гарагт Засгийн газрын тогтоолыг ангийн захирагч, хурандаа Ц.Батсайханд албан ёсоор гардуулан өгч, О.Сэрдар агсны алдар, гавьяаг нийт бие бүрэлдэхүүнд уншиж танилцуулсан юм.

      Энэхүү ёслолын ажиллагаанд БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Ч.Гандирваа, Зэвсэгт хүчний Материал, техникийн газрын дарга, бригадын генерал М.Мөнхбаяр нар болон П.Сэрдар агсны гэр бүлийн төлөөлөл оролцлоо.

      Түүний охин С.Гантөмөрийн хэлснээр "Өнөөдөр аавын минь ажил үйлс, гавьяа зүтгэлийг төр, засаг, батлан хамгаалах салбар өндрөөр үнэлж, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийг түүний нэрэмжит болгон мөнхжүүлж байгаад үр хүүхдүүд бид маш их баяртай байна. Энэ эрхэм хүмүүний үргэлжлэл болж, өдий хүрч байгаагаараа бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байна. Миний аав зарчимч, шулуун шударга, хамгийн гол нь хүнийг их хүндэлдэг байснаас харахад ёстой л цэргийн дарга хүнд л байхаар зан чанарыг цогцлоож дээ гэж хожим бодогддог юм. Аав минь өнөөдрийн энэ үйл явдлыг тэнгэрээс харж байгаа гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.

Эх сурвалж: “Соёмбо мэдээ” цахим сонин

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 227