• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АР ТАЛ-100” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ
Нийтэлсэн: 2021-10-19 13:26:12
Үзсэн: 64

“ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АР ТАЛ-100” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ
Нийтэлсэн: 2021-10-19 13:26:12 Үзсэн: 64



          Зэвсэгт хүчний ар талын байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Зэвсэгт хүчний ар тал-100” эрдэм шинжилгээний онол, практикийн бага хурал өчигдөр зохион байгуулагдлаа. Тус хуралд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, нэгдүгээр орлогч дарга, хурандаа С.Ганбямба, Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг болон Материал хангалтын газрын үе үеийн дарга нар, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлалуудын төлөөлөгчид, Зэвсэгт хүчний Материал, техникийн газрын харьяа ангийн захирагч нар оролцсон юм.

          Тус хурлыг ЗХЖШ-ын Материал, техникийн газрын дарга, бригадын генерал М.Мөнхбаяр нээсний дараа “Орчин цагийн Зэвсэгт хүчний материал, техникийн хангалтын албаны нэгэн зуун жилийн хөгжил, дэвшил ба шинэ зуунд дэвшигдэж буй зорилт” үндсэн илтгэлийг Материал, техникийн газрын орлогч, Техникийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Төрмөнх тавьсан юм.

       Үргэлжлүүлээд Материал, техникийн газрын Техникийн хэлтсийн Ерөнхий инженер-техникийн хангалт, нөөцийн төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Энхболд “Зэвсэгт хүчний техникийн хангалтын хөгжил, цаашдын чиг хандлага”, Материал, техникийн газрын Зэвсгийн хэлтсийн дарга, хурандаа П.Чинзориг “Зэвсэгт хүчний зэвсэг, галт хэрэглэлийн хангалт, хөгжлийн чиг хандлага” зэрэг хавсралт илтгэлүүдээс гадна Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн захирагч, хурандаа М.Батдорж “Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд засварын хорооны үүрэг”, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Нямгэрэл “Галт хэрэглэл ба Зэвсэгт хүчний 015 дугаар анги” зэрэг илтгэлүүдээр үргэлжилсэн юм.

        Зэвсэгт хүчний Жанжин штабын Материал, техникийн газар болон харьяа ангийн бие бүрэлдэхүүн, хамт олон сүүлийн жилүүдэд түүхт ойгоо угтаж том том зорилго, зорилтуудыг дэвшүүлж, Зэвсэгт хүчний материал, техникийн хангалтын тогтолцоог боловсронгуй болгох, Зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлийг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, материал, техникийн бүх төрлийн хангалт, үйлчилгээг тасралтгүй явуулах, ажиллаж, амьдрах аятай орчныг бүрдүүлэх, бие бүрэлдэхүүний нийгмийн зарим асуудлыг шийдэхэд ажлаа чиглүүлж, багагүй арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлэн, түүхт ойгоо ажлын бахдам амжилт, бүтээл арвинтайгаар тэмдэглэж байгаа юм.

          Тухайлбал, Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан стратегийн баримт бичгүүд, ялангуяа Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр, “Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги- 2030” стратегийн баримт бичгийг батлан гаргаж, үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж, эдүгээ Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020-2024 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа юм. Мөн хөтөлбөрийн зорилгод өндөр түвшинд бэлтгэгдсэн мэргэжлийн цэрэгт суурилсан орчин үеийн зэвсэглэл, цэргийн техникээр хангагдсан чадварлаг Зэвсэгт хүчинтэй болох эрхэм зорилгод нийцүүлэн Зэвсэгт хүчний хөгжлийг эрчимжүүлж, улс орныг батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх гэж тусгасан.

          Дээрх зорилгод хүрэхийн тулд гаргасан зорилтуудад “Цэргийн нэгтгэл, ангийн зэвсэглэл, техникийг шинэчлэн сайжруулах”, “Цэргийн материал хэрэгслийн хангалтын тогтолцоог шинэчлэх”, “Бие бүрэлдэхүүний алба хаах орчин нөхцөлийг сайжруулах” гэж тус тус заажээ. Тэгэхээр дээрх зорилтуудын хэрэгжилтийг бүрэн хангахын тулд биднээс үндэслэл, тооцоо бүхий нарийвчилсан судалгаанууд, лавлах өгөгдөхүүнүүд шаардагдсаар байгаа. Энэхүү эрдэм шинжилгээний онол, практикийн хурлаар хэлэлцүүлсэн илтгэлүүд нь “Цэргийн нэгтгэл, ангийн зэвсэглэл, техникийг шинэчлэн сайжруулах”, “Цэргийн материал хэрэгслийн хангалтын тогтолцоог шинэчлэх”, “Бие бүрэлдэхүүний алба хаах орчин нөхцөлийг сайжруулах” зорилтуудыг шийдэхэд шаардлагатай, тулгамдсан асуудлуудыг хөндөж, төсөл, хөтөлбөрүүдэд тусгагдсан арга хэмжээнүүдийг шийдэхэд өөр өөрсдийн хувь нэмрээ оруулахуйц сэдвүүдийн хүрээнд болж өнгөрлөө.

Эх сурвалж: “Соёмбо” сонин

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226