• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 124 ДҮГЭЭР АНГИЙН 148 ДҮГЭЭР САЛБАРЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫГ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ТЭМДЭГЛЭВ
Нийтэлсэн: 2021-10-22 12:58:04
Үзсэн: 68

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 124 ДҮГЭЭР АНГИЙН 148 ДҮГЭЭР САЛБАРЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫГ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ТЭМДЭГЛЭВ
Нийтэлсэн: 2021-10-22 12:58:04 Үзсэн: 68



     

       Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн 148 дүгээр салбарын 50 жилийн ойн хүрээнд олон төрлийн ажлыг санаачлан хэрэгжүүлсний нэг нь тус салбарт анх удаа зохион байгуулсан заах арга зүйн цугларалт байв. Цугларалтаар 143, 148, 168 дугаар тусгай салбаруудын цэргийн сургалт бэлтгэлд үнэлэлт дүгнэлт өгч, харилцан ажиллагааг дээшлүүлэх, дадлага туршлага хуваалцах, шинэ сургуулийн жилийн сургалтын төлөвлөгөөг боловсруулсан юм. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, цэргийн хотхоны талбайд шинээр цэцэрлэгт хүрээлэнг байгуулан хайлаас, шар хуайс, улиас, чацаргана, алим, чавганы модыг суулгаж нийт 1148 мод тарьж цэцэрлэгт хүрээлэнгийнхээ нэрийг “Тэрбум мод” гэж нэрлэн нээлтийн арга хэмжээг эхлүүлэв. Эл арга хэмжээнд ангийн удирдлага, цэргийн хүрээний байгууллагын төлөөлөл, орон нутгийн удирдлагууд оролцсон юм.

       Мөн энэхүү салбарын 50 жилийн ойд зориулсан Цэргийн ёслолын жагсаал явуулж, тусгай салбарын ахмад дайчид Байлдааны туганд хүндэтгэл үзүүлсэн бөгөөд баярын хуралд Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбаяр, Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн захирагч, хурандаа Ч.Алтангэрэл, 167 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Амаржаргал болон аймаг, орон нутгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, төлөөлөл оролцлоо. Энэ үеэр албандаа идэвх, зүтгэл, үр бүтээлтэй ажилласан алба хаагчдыг ЗХЖШ-ын Жуух бичиг, Тагнуулын газрын шагнал, аймгийн Засаг даргын "Жуух бичиг", Даланзадгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын өргөмжлөл, “Өмнөговь” цэргийн хүрээний байгууллагуудын шагналуудаар шагнаж урамшууллаа.

       Түүхт 50 жилийн ойд зориулан тус салбарын бүрэлдэхүүн хичээлийн хоёр танхимыг засварлан тохижуулсны зэрэгцээ жагсаалын талбайг өргөтгөн засварлаж, Шалган нэвтрүүлэх байрын шороон зам дагуу шинээр 65 метр авто замыг бетондон, салбарын байрны гадна талын өнгө үзэмжийг сайжруулсан зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн тусгай салбарынхаа түүх, дайчин уламжлалыг илэрхийлсэн зурагт сэтгүүл, баримтат киног хийсэн юм.

Ахлах дэслэгч Д.ЭНХНАСАН

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226