• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДОТООД СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2021-10-26 16:18:30
Үзсэн: 83

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДОТООД СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2021-10-26 16:18:30 Үзсэн: 83



              Зэвсэгт хүчний 2021-2022 оны сургуулийн жилийн нээлттэй уялдуулан ЗХЖШ-ын дотоод сургалтын нээлт болж, Зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын бие бүрэлдэхүүн батлагдсан тусгай төлөвлөгөөний дагуу 30 км-ийн явган маршийг үйлдсэн юм.

        Энэхүү маршийг бие бүрэлдэхүүний бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлэх, багаар ажиллах дадлагыг нэмэгдүүлэх, жигдрэлтийг хангах зорилгоор энэ сарын 21-нээс 24-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

        Мөн ЗХЖШ-ын Зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар ирэх сургуулийн жилд баримтлах үйл ажиллагааны чиглэл, хэрэгжүүлэх ажлуудын талаар болон өөрсдийн сонгосон сэдвийн хүрээнд лекцийг бэлтгэн харилцан мэдээлэл солилцлоо.

Дэд хурандаа А.БАТСҮХ

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226