• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭРДЭМТДЭЭС БҮРДСЭН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2021-11-04 12:00:29
Үзсэн: 67

ЭРДЭМТДЭЭС БҮРДСЭН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2021-11-04 12:00:29 Үзсэн: 67



       Тусгай зориулалтын техникийг турших үеийн тооцоо, зураг боловсруулах хамтарсан ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо.

       ЗХЖШ-ын даргын 2021 оны А/525 дугаар тушаалын дагуу Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн засвар, үйлдвэрлэлийн материаллаг баазыг түшиглэн угсарч, үйлдвэрлэсэн жижиг бүлгийн байлдааны ажиллагаанд ашиглагдах тусгай тоноглол бүхий автомашинуудын туршилт-техникийн дүгнэлтийг зохион байгуулах ажлын хүрээнд хуралдсан энэхүү анхны хуралдаанд ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал болон туршилт-техникийн дүгнэлт гаргах ажлын хэсгийн дарга, Материал техникийн газрын даргын орлогч, техникийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Төрмөнх тэргүүтэй ажлын хэсгийн төлөөлөл оролцсон юм.

       Ажлын хэсгийн анхдугаар хуралдаанаар уг ажлыг хэрхэн өрнүүлэх зохион байгуулалт, нөхцөл байдлын талаар хэлэлцээд ЗХЖШ, БХЭШХ, ҮБХИС болон ШУТИС-ийн техникийн шинжлэх ухааны эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсгийг байгуулан ажиллахаар боллоо.

Эх сурвалж "Соёмбо мэдээ" цахим сонин

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226