• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУРАНДАА ӨЗГҮР НАЗЫМ УНСАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийтэлсэн: 2021-11-04 12:02:12
Үзсэн: 74

ХУРАНДАА ӨЗГҮР НАЗЫМ УНСАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийтэлсэн: 2021-11-04 12:02:12 Үзсэн: 74



       ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хурандаа С.Ганбямба Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, хурандаа Өзгүр Назым Унсалыг 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч уулзав.

      Уулзалтын эхэнд хурандаа С.Ганбямба Монгол Улс 1999 онд БНТУ-тай батлан хамгаалах салбарт албан ёсны харилцаа тогтоосноос хойш хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд цаашид хоёр улсын цэргийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх талаар БНТУ-ын талтай хамтран ажиллахаа илэрхийлэв.

      Тэрээр Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн 2006 оноос эхлэн Бүгд Найрамдах Турк Улсын Зэвсэгт хүчинтэй хамтран “Анадолу” “Нүүдэлчин дайчид”, “Эфэс” зэрэг олон улсын болон хоёр талын хамтарсан сургуулиудад оролцож байсан туршлагатайг онцолж, цаашид зохион байгуулагдах сургууль, дадлагуудад Монгол Улсын Зэвсэгт хүчин оролцоогоо үргэлжлүүлэхийг эрмэлзэнэ гэдгийг мэдэгдэв.

      Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Батлан хамгаалахын атташе, хурандаа Өзгүр Назым Унсал хурандаа С.Ганбямбад шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, БНТУ-ын цэргийн сургуулиудад бэлтгэгдсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнээс ЗХЖШ-ын удирдах албан тушаалд томилогдон ажиллаж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

      Мөн БНТУ-ын зохион байгуулдаг олон улсын цэргийн сургууль, дадлагад монгол цэргүүдийн оролцож байгааг харах нь нэр төрийн хэрэг байдаг гэдгийг хурандаа Өзгүр Назым Унсал онцолж, Монгол Улсад жил бүр зохион байгуулагддаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд БНТУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн үргэлжлүүлэн оролцоно гэв.

Ахмад Б.Золжаргал

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226