• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

УДИРДЛАГЫН БЭЛЭН ХАНГАХ СУРГАЛТЫГ ТАКТИК ЖАГСААЛЫН ХИЧЭЭЛИЙН ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2021-11-04 12:27:44
Үзсэн: 90

УДИРДЛАГЫН БЭЛЭН ХАНГАХ СУРГАЛТЫГ ТАКТИК ЖАГСААЛЫН ХИЧЭЭЛИЙН ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2021-11-04 12:27:44 Үзсэн: 90



      Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 2021-2022 оны сургуулийн жилийн сургалтын төлөвлөгөөний дагуу “Хорооны удирдлагын бэлэн байдлыг хангах сургалт"-ыг тактик жагсаалын хичээлийн хэлбэрээр энэ сарын 1-ний өдөр зохион байгуулав.

       Энэ үеэр удирдлагын болон зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, нийт бие бүрэлдэхүүн 30 км-ийн маршийг явганаар үйлдсэн юм.

      Энэхүү тактик жагсаалын хичээлийн явцад хариуцлагын бүсийн газар орныг хэсэгчлэн судлах, зэвсэг, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэлтэйгээр уулархаг газар орноор явган марш үйлдэж, тактикийн тодорхой цагийн байдалд үүрэг гүйцэтгэх дадлага, ур чадварыг нэмэгдүүлэх, биеийн ерөнхий хөгжилт, сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлэх, багаар ажиллах дадлагыг нэмэгдүүлэх зорилгоор төрөл бүрийн дасгал, нормативыг боловсруулж, уралдаан, тэмцээнийг зохион байгуулснаараа онцлог байлаа.

      Мөн тус ангийн бие бүрэлдэхүүнийг зургаан ротын зохион байгуулалтад оруулж, хээрийн нөхцөлд гарын доорх материалыг ашиглан урц, оромж барих, гал гаргах, өөрийгөө хамгаалах зэр зэвсэг хийх, хамтарч хоолоо бэлтгэх, хооллох зэрэг даалгаврыг өгч, тухай бүрд нь үнэлж байсан юм.

      Сургалт цаашид ч үргэлжилнэ ...

Ахмад У.БАТЦЭНГЭЛ

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226